Ё.Отгонбаяр сайд Ерөнхийлөгчийн “Элбэг Арт” галерейг судлаж, мушгин гуйвуулж болох өө олохыг албатууддаа даалгасан уу...

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 27

Долдугаар сарын нэгний үйл явдлын үеэр МАХН-ын байрны шатсан үлдэгдэл дороос их хэмжээний мөнгөтэй сейф олдсон нь цагдаагийнхны гайхашралыг төрүүлсэн төдийгүй уг сэйфэнд зуун долларын дэвсгэртийг зайгүй өрсөн байсан гэх бөгөөд ихэнх нь галд хуйхлагдан ашиглах боломжгүй болсон байсан гэх мэдээлэл нэг хэсэг өвсөнд тавьсан түймэр шиг гарч байснаа намжсан. Харин тэр азгүй долларуудын эзэн нь тухайн үед МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан, одоо бол БСШУ-ы сайд Ё.Отгонбаяр байсан гэж эх сурвалжууд ярьдаг юм билээ. Хууль хяналтынхан тэрхүү шатсан долларыг данслан протокол хөтөлж, хурааж авахдаа эх үүсвэр хаанаас ирсэн, ямар учиртай хадгалагдаж байсныг тогтоохыг хүсээгүй ч гэдэг. Тухайн үед Ё.Отгонбаярыг намынхаа мөнгөнөөс унагасан зоос байсан уу, авилга, хээлийн эх үүсвэртэй юу гэдэг нь ойлгомжгүй хэвээр үлдсэн хэмээн тухайн үед шуугихыг үзүүлж тавьж байлаа. Харин энэ хүн өнөөдөр БСШУ-ы сайд болоод тус салбарт ямар дэвшил гаргасан тухайг хичээлийн шинэ жил эхлэх дөхсөн үед шүүн хэлэлцэх хүмүүс олширов.
Монгол улсын айл өрхийнхөө тооноос олон шахуу их, дээд сургуулиудыг цэгцлэх талаар дорвитой арга хэмжээ авсангүй. Орц, хонгил бараг траншейны нүхэнд шахам толгой хорогдох их, дээд сургуулиудад үндсэн багш ч гэж бараг байдаггүй. Хятад чихрийн цаас шиг гоёмсог сурталчилгаагаар хөдөөний голдуу хэдэн хүүхдийг хуурч авчран эцэг, эхийнх нь халаасыг тэмтэрч, сургасан, сурсан зүйлгүй цаг хугацаа элээдэг нь манайдаа уламжлал болчихоод байгаа зүйл. Тэгээд ч төрд суусан томчуул бүгд хувьдаа их, дээд сургууль эзэмшдэг... Үргэлжлэлийг ЭНД ДАРЖ уншина уу

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top