Аавынхаа шийрийг хатаах хүү

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 27

Равсал панзын дүрээр ард түмний сэтгэлд хоногшсон гавьяат жүжигчин Б.Магсаржавын бага хүү М.Наранмөнх сүүлийн үед кино од болоод байгаа. СУИС-ийн гуравдугаар курсийн оюутан тэрээр "Хэцүү анги" киноны Билгүүний дүрээр үзэгчдэд танигдсан. Түүнийг анх "урлагт оръё" гэхэд аав нь дургүй байжээ. "Урлаг хэцүү. Миний хүү өөр замаар яв" гэж байнга ярьж байсан гэдэг. Тиймдээ ч М.Наранмөнх хүү аравдугаар ангиа төгсөөд өөр мэргэжлээр суралцжээ.  Гэтэл жүжигчин болох хүсэл нь дотроос нь хатгасаар дараа жил нь СУИС-даа орсон гэдэг. Одоо тэрээр киноны дүр аваад хамгийн түрүүнд аав дээрээ очиж яаж тоглох талаар зөвлөгөө авдаг болсон байна.

Эх сурвалж: Өөр мэдээ сонин

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top