Шүүхийн шийдвэр гүйцэтгэх 411 дүгээр хорих ангиас оргосон зургаан хүүхдийн хоёр нь олдоогүй байсан билээ. Тэд анх хорих ангийнхаа хашааны блокыг түлхэж зайлуулаад оргохдоо нөгөө хэдээсээ салж зугтаасан байв. Ингээд ар гэрийхэнтэйгээ утсаар холбоо барьж явсаар Сэлэнгийн Сант суманд очжээ. Тэнд нэгнийх нь гэр байсан бөгөөд хоол унд, ойр зуурын юмаа базааж аваад ойролцоох ууланд бүгэж байв. Гэрийнхэн нь эрлийн цагдаа нарт хүүхдүүдээс ямар нэг сураг чимээ согнсогдоогүй гэсэн тайлбар өгч байсан байна. Харин нутгийн малчид ууланд оргодол болов уу гэмээр хүүхдүүд байна гэсэн мэдээллийг цагдаагийнханд өгчээ. Энэ мэдээллийн мөрөөр өчигдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн хошууч С.Отгонбаяр, ахмад Баярцогт нарын эрлийн хэсэг Сант сумын нутаг дахь Хүнцэлтэйн ам гэдэг газраас оргодол Н.Алтангэрэл, О.Мөнхбаатар нарыг барилчилжээ. Оргодлууд энэ ууланд 20 гаруй хоног бүгсэн байв.
Х.Тулга
Сэтгэгдэл ( 0 )