Царай муутай эрчүүд илүү үнэлэгдэж, нэр хүндийн оргилд амархан гардаг

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 27

Нууц амрагтай эрчүүдийн 75 хувь нь гэр бүлдээ үнэнч байдаг бол хүүхнүүдийн 75 хувь нь нөхрөө орхиод нууц амрагаа дагаад явахад бэлэн байдаг гэнэ. Эрчүүд  аятайхан дүр төрхтэй байх нь хүүхнүүдэд илүү үнэлэгдэж таалагддаг хэмээн хүмүүс боддог. Гэтэл амьдрал дээр тийм биш ажээ. Харин ч бүр царай муутай эрчүүд нь илүү үнэлэгдэж, нэр хүндийн оргилд амархан гардаг хэмээн сэтгэл зүйчид тогтоожээ. Эрчүүд их нэрэлхүү улс. Хүүхнүүдэд болохоор төлөв даруу, ухаалаг харагдахыг хичээдэг. Тэд эмэгтэй хүн бүрийн яриаг нэг их шимтээд сонсоод байдаггүй. Гэхдээ өөртөө хэрэгтэй гэсэн мэдээллээ бол цаг гаргаад сонсчихдог зантай. Эрчүүдэд ямар эмэгтэй илүү их таалагддаг бол хэмээн хүүхнүүд аазгайтдаг. Мэдээж эрчүүд болгонд өөр, өөр хүүхнүүд таалагддаг байж таарна. Гэхдээ яагаад ч юм эрчүүд мини юбка өмссөн хүүхнүүдийг илүү таашаадаг гэнэ. Харин урт бариу юбкатай хүүхнүүдийн тухайд бол эрчүүд тэднийг дэндүү эрхэмсэг хэмээн үздэг болохыг сэтгэл зүйчид тогтоожээ. Эрчүүдийг хүүхэн

харахаараа сээтэгнүүр зантай, их хөнгөн явдалтай хэмээн ихэнх эмэгтэйчүүд боддог. Гэтэл амьдрал бас ч тийм биш гэнэ. Нийт эрчүүдийн 75 хувь нь гэр бүлдээ үнэнч байхыг маш ихээр хүсдэг болохыг Америкийн эрдэмтдийн гаргасан судалгаа тогтоосон байна. Эрчүүдэд ямар сайн талууд байдаг бол хэмээн хүүхнүүд тааж яддаг. Тэдэнд сайн чанарууд бий. Жишээ нь, тэд мөнгөтэй илүү сайн харьцаж чаддаг. Хүүхнүүдийг бодвол тэд өр зээл бага тавьдаг. Үрэмтгий зангүй. Харин ч   хадгалж, хамгаалахдаа хүүхнүүдээс илүү. Гэтэл эмэгтэйчүүд болохоор эсрэгээр түрийвчин дэх мөнгөө тэсгээдэггүй, маш амархан үрж орхидог зантай. Эрчүүд хэдийгээр дурламтгай ч, юм бүхний түрүүнд хайр дурлалыг тавиад байдаггүй. Анхны болзоонд очлоо ч хайртай бүсгүйтэйгээ юу ярихаа мэддэггүй. Харин хүний дор орохгүйн тулд ажил мэргэжилтэй болохыг илүүд үздэг аж. Эрчүүд туранхай хүүхэнд дуртай мөртлөө өөрсдөө гол төлөв тарган байдаг. Тэдний 46 хувь нь илүүдэл жинтэй байдаг ч 70 хувь нь өөрсдийгөө хэвийн жинтэй гэдэгт итгэдэг. Зарим хүүхнүүд бага зэрэг махлагдуу эрчүүдэд талтай байдаг. Тэд туранхай эрчүүдийг ямар нэг учир дутагдалтай гэж үздэг. Ганц биеэр удаан явсан эрчүүд эхнэр авах талаар юм боддоггүй. Тэд өөрийн хувцаслалт болон биеийнхээ галбирт илүү анхаарал тавьдаг байхад, эхнэртэй эрчүүдийн дөнгөж 11 хувь нь л өөрт нь хувцас чухал үүрэгтэй гэж үздэг ажээ.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top