Мөхөөлдөс стресс тайлна

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 28

Хүүхдүүд төдийгүй насанд хүрэгчид мөхөөлдөс идэх дуртай байдгийн учрыг эрдэмтэд тайлжээ. Энэ амттан стрессийг маш түргэн тайлдаг байна. Сүү, цөцгийн тос нь мэдрэлийн системийг тайвшруулж, сэтгэл санааг  өөдрөг  болгож, нойргүйдлийг арилгагч триптофан гэдэг бодис агуулдаг аж. Үүний сацуу мөхөөлдөст байнга нэмдэг шоколад нь кофеин шиг үйлчилгээ үзүүлж, зүрхний хэмнэлийг тогтворжуулж, цусны даралтыг дээшлүүлдэг байгалийн   эрчимжүүлэгч юм гэж “Багнет” сайтад мэдээлжээ.

Шоколадыг тархинд мансууруулах бодисын адил нөлөөлдөг гэж нэг хэсэг ярьж байна. Калифорнийн эм зүйч Пианелли, түүний нөхөд шошноос какаоны төрлийн, марихуанд агуулагддагтай төстэй бодисыг илрүүлснээс хойш тийм яриа гарчээ. Саяхан Америкийн химийн хүрээлэнгийн хэсэг эрдэмтэн шоколад, какаоноос биомолекул “илрүүлжээ”. Энэ нь хорт нэгдэл маш бага, тэгээд ч ходоодонд л шингэхээс тархинд хүрдэггүй болох нь тогтоогдсон байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top