Өөрийнхөө чадал, авьяасаар од болно

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 27

"Харанга" хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэнгийн хүү Л.Мандах аавыгаа дуурайсан өвөрмөц хоолойтой. Тэрээр аавынхаа хоолой төдийгүй зан ааштай нь ч төстэй гэдэг. Тиймээс нэлээд өөрийнхөөрөө нэгэн.  Л.Мандах "Оддын эрэлд -III" шоунд амжилттай оролцон, сүүлчийн шатанд үлдэж байсан юм. Мөн "Universe best songs" наадамд амжилттай оролцжээ.  Тэрээр одоо дуулаачийн мэргэжлээр гадаадад суралцахаар яваад байгаа. "Аавынхаа нэр сүрээр биш, өөрийнхөө хоолойн чадал, авьяасаар олны танил болно" гэдэг байна.

Эх сурвалж: Өөр мэдээ сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top