Компьютерийн ард сууж ажиллах нь хараанд халгаатай гэж судлаачид үздэг гээд амьдрал дээр үүнээс салах арга mун хомс юм.Тиймээс нүдний дасгал хийх, хоол хүнсэндээ амин дэм оролцуулах зэргээр хараагаа хамгаалах нь зөв. Ажлын зав чөлөөгөөр харааны дасгал хийж байх хэрэгтэй.
1. Нүдээ гурваас таван секунд аниад мөн хугацаанд нээнэ. Долоогоос арван удаа давтана.
2. Түшлэгтэй сандал дээр биеэ цэгцхэн суугаад гарын алгаа халуу оргитол хооронд нь үрнэ. Үүний дараа нүдээ алганыхаа хонхроор дарна. Дор хаяж гурван минут болсны дараа гараа авч, эргэн тойрны зүйлсийг аажмаар харах хэрэгтэй.
3. Нүдээ аниад хуруугаараа 1-2 мин нар зөв иллэг хий.
4. Нүдээ цагийн зүүний дагуу эргүүлээд, дараа нь эсрэг эргүүлнэ. Ингэхдээ аль болох бүтэн эргүүлэхийг хичээгээрэй. Энэ дасгалыг таван удаа давтана. Давталт болгоны хооронд нүдээ цавчлах нь сайн.
5. Ойролцоогоор 50 метрийн зайд байгаа зүйлийг хар. Хараагаа алгуурхнаар ойрын зүйлс рүү шилжүүл. Дараа нь эсрэгээр ойроос холдуулж хар, үүнийг таван удаа давтаарай.
6. Өөрийнхөө чадах хэмжээгээр алсыг ширт.
7. Хана руу хараад нүдээрээ юм бичиж байна гэж төсөөл. Толгойгоо хөдөлгөхгүй байх нь чухал.
Сэтгэгдэл ( 0 )