Та фото төрхтэй юу? Хурим, шинэ жил, төрсөн өдрийн гээд л бүхий л зурган дээр хүн бүхэн сайхан гарахыг хүсдэг. Зарим хүмүүс төрөлхийн зурган дээр сайхан төрхтэй гардаг бол зарим нэг хэсэг нь бага зэрэг ажиллах шаардлагатай байдаг. Дараах бяцхан зөвлөгөөг дагаснаар та ямар ч зурган дээр сайхан гарч чадах болно.
Чөлөөт цагаараа толины урд зогсоод пооз ав. Өөр өөр өнцгөөр нүднийхээ харцыг өөрчилж нүүрээ дээш, доош янз бүрээр хөдөлгөөд үз. Мөн хэн нэгнээс хэдэн зураг дараад өгөхийг гуйгаарай. Энэ үнэхээр тус болно шүү.
Хэрвээ та урт хамартай бол: Хэзээ ч хажуу талаасаа болон толгойгоо хазайлган зураг авахуулж болохгүй. Учир нь хэрвээ та энэ байдлаар зураг даруулбал таны урт хамрыг бусад хүмүүс төвөггүйхэн олж харах болно. Ер нь аливаа зурган дээр сайхан гарна гэдэг өөрийн зарим өө, сэвээ дарж авахуулахыг хэлдэг.
Тарган юмуу, өргөн хамартай бол:Товчхондоо хэрвээ та том хамартай бол шулуун өнцгөөр харах юмуу, эсвэл толгойгоо s өнцгөөр бага зэрэг хэлбийлгэн авахуулах хэрэгтэй.
Харин та жижиг хамартай бол: Жижиг хамар өөрөө таныг төгс харагдуулах болно. Таны нүд хоорондоо зайтай юу? Хэрвээ таны хоёр нүдний зай ойрхон бол гэрэл оруулах нүүр будалтыг нүднийхээ хооронд хийгээрэй. Харин нүднийхээ хооронд бараан өнгийн будалт хийвэл таны нүдний хоорондох зайг маш хуурамч мэт харагдуулна гэдгийг анхаараарай. Мөн таны нүд хэтэрхий хоорондоо ойр бол s өнцгийн байрлалаас зураг даруулаарай. Та зурган дээр хэт тарган гараад байна уу? Тэгвэл хэтэрхий бариу ч биш, хэтэрхий чөлөөтэй ч биш, биедээ яг таарсан хар өнгийн хувцас өмс. Мөн та s-н өнцөг үүсгэн зогс. Тэгвэл зурган дээр таны биеийн өргөн харагдахгүй. Одоо та камераас зугтах хэрэггүй боллоо. Та камерыг маш амархан хуурч чадахаас гадна зурган дээр хэрхэн аятайхан гарч болдгийг бага ч болов мэдэж авлаа. Мөн сануулан хэлэхэд та зураг бүр дээр өөртөө итгэлтэйгээр нүүр дүүрэн инээмсэглэж чадвал хэн ч таны биеийн өө сэвийг анзаарахгүй.
Сэтгэгдэл ( 0 )