Жилийн өмнө Прага хотод явган зорчигч автобусанд дайруулж үхсэн бөгөөд зорчигчийн хэн болохыг тогтоож чадаагүй байна. Харин гэм буруутан болох автобусны жолооч 47 настай Иржи Глоубека дайруулж үхсэн хүнтэй усны дусал мэт адилхан байсанд хэргийн оньсого оршиж байгаа юм. Задлан шинжилгээний дүнгээр тэр хоёрын биеийн бүтэц болон цусны бүлэг ижилхэн байжээ. Тэр явдлаас хойш жолооч нөгөө дайруулж үхсэн хүнийг хэн гэдэг, хаанаас ирсэн болохыг олж мэдэхийн тулд ар гэр, төрөл садангуудыг нь олж уулзах ганц л зорилготой болжээ. Хамгийн гол нь тэд яагаад ийм адилхан юм бэ гэсэн асуулт түүнийг зовоож байлаа. Гэтэл өнөөх үхсэн хүн тэнгэрээс унаад ирсэн мэт хэн ч түүний араас хайж, лавлаж, тэр байтугай элчингийн газраас хүртэл сураглаагүй юм. Ямартай ч тэр хүн лав сүнс байгаагүй, бусад энгийн хүмүүсийн адил махан бие, цустай байсан. Чехийн хуулийн дагуу цогцсыг хэн нэгэн асууж сураглахыг хүлээн хагас жил хадгалсны эцэст нутаглуулсан байна. Оршуулган дээр ганц хүн ирсэн нь автобусны жолооч байв. Өөртэй нь хачин адилхан өнөөх үхсэн хүний тухай бодол нь зовоосоор зүрх нь дийлэлгүй нэг жилийн дараа автобусны жолооч нас баржээ. Ингээд Прагад болсон энэхүү золгүй мөртлөө сонин тохиолдлын талаар эрдэмтэд энэ явдал хүнд хоёрдогч ижил байдаг гэдгийг баталж байгаа ховор тохиолдлуудын нэг хэмээн үзжээ.
Сэтгэгдэл ( 0 )