1. Нүүрний улайлтыг багасгах
Сүүг хэрэглэ. Нүүр тань улайгаад байвал сүүнд цэвэрхэн алчуур дүрээд, алчуураа нүүрэн дээрээ 10 минут байлга. Сүү арьсыг тайвшруулж, улайлтыг бууруулах болно.
2. Нүүрний толбыг арилгах
Будаг нүүрний толбыг тань арилгаж чадахгүй байна уу? Тэгвэл та өө дарагч кремийг хэрэглээд хэрэггүй. Танд ердөө өө дарагч харандаа л хэрэгтэй. Өө дарагч кремийг бүтэн нүүрэндээ түрхэх нь зардал их гарах болно. Тиймээс өө дарагч харандааг сонго. Гэхдээ крем пудрээсээ бага зэрэг цайвар байвал зүгээр шүү. Түүнчлэн улаан, тод өнгийн уруулын
будаг шүдийг цагаан болгож харагдуулдгийг санаарай.
4. Нүдний эргэн тойрны хүрээг арилгах
Ядрахаар нүдний доод хэсэг харладаг. Харин үүнийг арилгах амархан арга бол дүрдэг цай. Та цайгаа дүрээд бага зэрэг усыг нь шавхаад нүдэн дээрээ тавиарай. Энэ нь ядарсан арьс, нүдийг сэргээх болно.
5. Сормуусаа эргүүлэх
Сормуусаа дэрвэгэр болгомоор байна уу? Тэгвэл үсний сэнсээр сормуус эргүүлэгчээ 15 секунд үлээчих. Сормуус тань илүү дэрвэгэр болох бөгөөд удаан хэвээ хадгална.
6. Нүүрээ цайруулах
Нүүрээ цайруулахыг хүсч байвал тараг түрх. Гурван удаа түрхээд л та үр дүнг нь харах болно.
7. Гар хуурайших
Гар тань хуурайшаад өнгөө алдаад байна уу? Тэгвэл төмс чанасан усаа битгий шууд асга. Харин гараа дүр. Гар тань булбарай зөөлөн болно.
8. Шингэн хөмсөгтэй бол
Хөмсгөндөө сэтгэл хангалуун бус байдаг уу? Хэтэрхий шингэн үү? Тэгвэл өглөө болгон босоод шүлсээрээ хөмсгөө норго. Удалгүй та өтгөн хөмсөгтэй болно.
Сэтгэгдэл ( 0 )