Елөөсөө л
Хэнийх нь цохилт чанга болохыг үзэхээр туулай эхлээд баавгайг цохив. Дөрвөн шүд унасан байна гэнэ. Баавгай дараа нь далайж, далайж буулгатал туулай хол гэгч нисээд явчихав. Очоод нулимуултал дөрөвхөн шүд унасан гарч ирэв. Баавгай гайхаж:
-Ийм цөөхөн гэж үү? гэсэн чинь цаадах нь:
-Елөөсөө л дөлөвхөн үлдсэн байсым аа гэж байна гэнэ.
-----------------------------
Аа яа, яа
Гудамжинд 16-тай болов уу гэмээр биеэ үнэлэгч охин зогсож байна. Нас тогтсон эр түүн рүү ирээд,
-Аа яа, яа, энд зогсож байгааг чинь ээж чинь мэдвэл яана?
-Мэдээж намайг ална шүү дээ. Энэ чинь ээжийн өөрийнх нь зогсдог "мест" байхгүй юу.
------------------------------
Энэ эгчийг авья л даа
Ээж хүү хоёр явж байна
-Ээж ээ, энэ эгчийг авья л даа.
-Юу? Энэ чинь хүн, худалдаж авч болдоггүй юм.
-Тийм гэж үү? Аав энэ эгчийг чинь дандаа авдаг юм шүү дээ.
------------------------------
Юмыг яаж мэдэх вэ?
-Аав аа, цагдаагийн постын өмнө яагаад хурдаа хасдаг юм бэ?
-Юмыг яаж мэдэх вэ? гээд.
-----------------------------
Ёстой баларч байна аа
Хөгшин чинь ёстой баларч байнаа
-Яасан бэ?
-Хэдхэн жилийн өмнө би том болсон охинтой залуухан бэлэвсэн эмэгтэйтэй танилцаж ханилсан юм. Тэгтэл саяхан аав маань миний дагавар охинтой суучихдаг байгаа. Ингээд дагавар охин маань миний хойд эх болж, харин аав маань миний хүргэн. Улмаар би өөрийнхөө хойд эхийн дававар хүү болж, эхнэр маань өөрийнхөө хүүгийн нагац эгч болоод, миний хүү аавын маань бүл дүү, харин би өөрөө өөрийнхөө өвөө нь болчихоод...
--------------------------
Өвчтөн эмчид ирж:
-Эмч ээ, сүүлийн сар би ердөө ч тайван унтаж чадсангүй. Байнга зүүдэлж, хөл бөмбөг тоглож байгаа хархнуудыг харах юм. Та туслаач гэж гуйлаа.
-Би танд усан эм бичиж өгье. Уугаад тэр дороо тайван унтана.
-Эмч ээ, нөгөөдөр ууж болох уу, маргааш хархнуудын аваргын финалын тоглолт нь болох юм аа.
-----------------------------
Шүүх хурал
Шүүх хурал дээр:
-Та яагаад эхнэрээсээ салах гээд байгаа юм бэ?
-Эхнэр маань хурхираад байх юм.
-Энэ чинь салах шалтаг биш.
-Тийм л дээ. Гэхдээ хөршийн хананы цаанаас хурхираад байх юм.
---------------------------
Нисэгчийн авгай хөрштэйгөө ярьж байна.
-Нөхөр маань өчигдөр нисэхдээ муураа аваад түүнийг гурван мянган метрийн өндрөөс хаяад хөл дээрээ буух эсэхийг шалгая гээд аваад явсан.
-Тэгээд, туршилт яаж дууссан бол?
-Одоохондоо би мэдэхгүй байна. Муур гэртээ хэдийнэ ирсэн. Харин нөхөр
маань хоёр хоног алга.
--------------------------
Жинхэнэ эр хүн
-Жинхэнэ эр хүн хэн бэ гэдгийг би ойлгохгүй юмаа.
-Тэр амархан. Жинхэнэ эр хүний тэргүүн нь мөнгө, халаас нь алт, нуудгай нь ган байдаг юм.
--------------------------
Архины эмчилгээ хийлгээд удалгүй дахин архинд орсон нэг залуугаас:
-Чи чинь архины хорыг ойлголоо гээд яваагүй билүү? Юуг нь ойлгохгүй дахиад уучихав хэмээн эмчийг асуухад:
-Архи гэдэг дайсан, бас өөрийгөө хамгаалах чадалтайг нь ойлгосонгүй гэжээ.
-------------------------
Сонины эзэн сэтгүүлчдээ цуглуулан уншигчдын анхаарлыг ер бусаар татах
товчхон мэдээ нийтэлж байхыг шаардлаа. Маргааш нь сонинд "Саятан Гончиг өчигдөр орой 23 цагийн үед "Ид шид" баарнаас халамцуу гараад машинаа шатахуунтай эсэхийг шалгахаар асаагуураа асаасан аж. Машин нь дэлбэрч шатсан, өөрөө бурхан болсон болохоор шатахуунтай л байж дээ" гэсэн товчхон мэдээ нийтлэгдсэн аж.
Сэтгэгдэл ( 0 )