Онигоо: “Нэгдүгээр зэрэглэл Мельбурн нисэхгүй”

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 28

Эхнэр нь нөхрийгөө тамхинд гаргав. Нөхөр нь дэлгүүр хаасныг замдаа олж мэдээд ойролцоо байдаг автомат тамхины машин дээр очив. Түүний яг хажууд нь баар байдаг бөгөөд тэнд нэгэн үзэсгэлэнтэй бүсгүйтэй таарч яриа өдөж эхлэв. Хэдэн аяга шар айраг хамтдаа ууж байгаад эмэгтэйн гэрт нь очиж зугаацсаар нэг мэдэхэд шөнийн 3 цаг болж байв. “Ээ тэнгэр минь, эхнэр маань намайг ална шүү дээ, чамд энгэсэг чинь байна уу?” гэтэл нөгөө бүсгүй ч энгэсгээ гаргаж өгтөл гартаа жаал түрхэж байгаад гэртээ харив.

Эхнэр нь уурсангуй: “Чи чинь хаагуур алга болчихов?” гэхэд нөхөр нь: “Би дэлгүүр ортол хаалттай байлаа, тэгээд автомат машин дээр очиж авах гэтэл нэг хөөрхөн хүүхэнтэй таараад хамтдаа ууж байтал нэг л мэдэхэд бид хоёр нэг оронд хэвтэж байсан.”

“Өө тэгээ юу? Алив гараа харуул.” Нөхрийнхөө гарт буй энгэсгийг хараад “адгийн муу худалч, дахиад л нөгөө биллъярдаа тоглоо юу?”

*********************

Залуу байрныхаа урд байдаг өвсний талбайг янзалж байв. Гэтэл хөрш айлын шаргал үстэй үзэсгэлэнт бүсгүй гарч ирээд шуудангийн хайрцгаа нээж үзээд хүчтэй гэгч нь хаагаад оров. Хэсэг хугацааны дараа дахин гарч ирээд бүр хүчтэй хаагаад уурсангуй гэртээ оров. Төдөлгүй дахиад л гарч ирээд нээж үзээд байдаг хүчээрэ савж орхив. Залуу асуув:

-Ямар нэгэн юм болоо юу?

Шаргал үст бүсгүй:

-Тийм ээ, миний тэнэг компьютер YOU’VE GOT MAIL гээд байн байн гажигтаад байна.

*******************

Мельбурн хот руу онгоц хөөрч байв. Энгийн суудалд сууж байсан нэгэн шаргал үст зорчигч бүсгүй урагш очин нэгдүгээр зэрэглэлийн суудалд суухыг онгоцны үйлчлэгч бүсгүй хараад түүн дээр очин эргэж суудалдаа суухыг хүсэв.

Шаргал үст бүсгүй хариулав: “Би шаргал үстэй, Би хөөрхөн, Би Мельбурн явж байна, би эндээ л сууна хэмээгээд хөдөлсөнгүй.

Үйлчлэгч бүсгүй аргагүйн эрхэнд туслах нисгэгч дээрээ очоод учрыг хэлтэл нисгэгч нь бүсгүй дээр очин энгийн суудалд бага мөнгө төлж суудаг, нэгдүгээр зэрэглэл нь өндөр үнэтэй байдаг тул эргэж өөрийн суудалд сууна уу хэмээн хүсэв.

Шаргал үст бүсгүй хариулав: “Би шаргал үстэй, Би хөөрхөн, Би Мельбурн явж байна, би эндээ л сууна” хэмээгээд хөдөлсөнгүй.

Аргаа барсан туслах нисгэгч нь онгоц газардангуут шаргал үст бүсгүйг цагдаад барьж өгөхөөр занаад сууж байтал ахлах нисгэгч нь: “Би шаргал үст бүсгүйтэй гэрлэсэн, би очоод яриад үзье” хэмээгээд түүн дээр очтол удалгүй шаргал үст бүсгүй “Өө, уучлаарай, би ёстой мэдсэнгүй” хэмээгээд босоод явчихав.

Онгоцны үйлчлэгч болон туслах нисгэгч хоёр гайхаад юу гэж хэлээд босгосныг асуув. Нисгэгч хариулав: “Би түүнд нэгдүгээр зэрэглэл Мельбурн –рүү нисэхгүй” гэж хэлсэн.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top