Б.Хурцын эхнэр Ү.Сарнай Герман руу явахаар визээ хөөцөлдөж байна

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 29



Лондонгийн шүүхээс Монгол улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны дарга асан Б.Хурцыг Германы талд шилжүүлэх шийдвэрийн дагуу 8 дугаар сарын 20-нд Берлинд авчраад байна. Германы прокурорын газраас түүнд эрүүгийн хэрэг үүсгэснийг албан ёсоор мэдэгдсэн юм. Ингэх болсон үндэслэл нь хүмүүст өнөөдөр нэгэнт тодорхой болжээ. Түүнийг Олон улсын хүний эрхийн конвенцийн хэд хэдэн заалтыг ноцтойгоор зөрчсөн гэж үзсэн юм. Өөрөөр хэлбэл Францаас Герман, Бельгийн хилийг дамнуулан хүн хулгайлсан. Ингэхдээ хүний амьдрах орчноо өөрөө сонгох, амьд явах эрх, эрх чөлөөнд халдсан хэмээн буруутгав. Германы шүүх түүнд энэ хэргийнх нь улмаас 30 орчим жил шоронд хорих ялаар шийтгэх болов уу гэсэн ажиглагчдын урьдчилсан таамаглал гараад байна. Б.Хурцын эхнэр Ү.Сарнай Лондонд очиж нөхөртэйгөө уулзаад түүнийг Герман руу шилжүүлэхийнх нь өмнөхөн эх орондоо буцаж ирсэн юм. Нялх хүүхэдтэй түүний хувьд олон сар ийнхүү нааш цааш явах хүндрэлтэй байгаа нь тодорхой.  Гэвч тэр удахгүй дахиад араас нь Герман руу явахаар өнгөрөгч долоо хоногоос визээ хөөцөлдөж эхэлсэн байна. Германд зорчих виз нь саадгүй олгогдоно гэдэгт тэр найдаж байгаа ажээ.

Сэтгүүлч Б.Отгонбаяр

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top