Ш.Сайхансамбуу Таван толгойн гэрээ хийж байгаа дарга нарыг АТГ-аар шалгуулна гэнэ

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 29



Монголд авлига буурахгүй, харин урьдынхаасаа улам өсөх хандлагатай болж байгаа ажээ. Өнгөрөгч өвөл Авлигатай тэмцэх газрынхан өөрсдөө судалгаа хийгээд үзтэл иймэрхүү дүр зураг гарч ирсэн гэдэг. Тэгвэл саяхан олон улсын судалгааны байгууллагууд Монгол дахь авлигын индекс 2.7 хувь болж өссөн гэв. Гэвч энэ талаар санаа зовинож буй улс төрч, эрх мэдэлтэн тун ховор бололтой.  Арга ч үгүй биз. Судалгааны дүнгүүдээс харахад  улс төрийн хүрээнийхэн авлигад хамгийн их өртөмтгий болоод байгаа юм байна. Өөрөөр хэлбэл  “Эмзэг” бүлгийнхэн ажээ. Иймээс тэд авлигатай тэмцэхийг хүсдэггүй хэмээн судлаачид хэлж байна. Харин саяхан УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуу “Ардчилал” сонинд өгсөн ярилцлагадаа их л “Том зүрх” гарган Авлигтай тэмцэх газрыг шүүмжлэхийн хажуугаар Таван толгойн гэрээ хийж буй Засгийн газрын гишүүдийг шалгуулахыг хүссэн байна. Мань эр урьд нь “Миний хажууд надаас авлига авсан хүмүүс сууж байгаа нь их эвгүй харагддаг” гэж хэлснийхээ төлөө  Авлигатай тэмцэх газрынханд хардагдаж, байцаагдаад авсан удаатай. Таван толгойн гэрээг будлиантуулсан гэх Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Сангийн сайд С.Баярцогт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх нар уг гэрээг хийх ажлын хэсэгт гол үүрэг гүйцэтгэж байгаа юм. Тэгвэл Ш.Сайхансамбуу тэднийг Хятад, Орос, Америкийн компаниудаас авлига авч тэдэнд давуу эрх, өндөр ашиг олох боломжийг олгоход хүрлээ хэмээн үзсэн бололтой.

Сэтгүүлч Б.Отгонбаяр

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top