103,6 FM-ийн захирал, хөтлөгч М.Баянзул “Umbrella” продакшны захирлын албыг хашихаас гадна “Umbrella” нэрийн дэлгүүрийг ажиллуулдаг. Оюутан ахуй үеэсээ таван жилийн турш-д FM-д хөтлөгчөөр ажилласан тэрээр анх өөрийн FM-ийг байгуулахдаа ганц компьютер, сандалтай эхэлж байсан ч өөрт заяасан хоолойгоо ашиглан ирээдүйд амжилтанд хүрч чадна гэдэгтэй итгэлтэй байсан гэдэг. Мэдлэггүй байхаасаа туйлаас ичдэг ажилсаг бүсгүй маань туйлын шүтлэгтэй хүн тул ажилд орохоор ирсэн хүнээс хамгийн түрүүнд жилийг нь асуудаг аж. Харш жилтэй агаад хоолой муутай бол таны хувьд тус газрын хаалга хаалттай. Өөртэй нь ивээл жилтэй бол муу байсан ч цагтаа ирээд ажиллаад байх юм бол аяндаа сайжирна хэмээн байнга хэлдэг гэнэ лээ. Залуухан захирал М.Баянзул гэрлэж амжаагүй бөгөөд түүнд загварлаг залуучууд огт таалагддаггүй гэсэн. Өөртэй нь ивээл жилтэй өндөр залууг сонирхдогоо ч нуусангүй. Тэрээр байгалиас заяасан дуу хоолойгоо үнэлэх туйлын дуртай бөгөөд өөрийн дуу хоолойгоо 500 мянгаар үнэлж байсан удаатай юм байна. Тийм ч учраас хүний хөдөлмөрийг үнэлээрэй хэмээн шуудхан хэлчихдэг зантай гэсэн шүү.
Б.Эрдэнэ
Сэтгэгдэл ( 0 )