Эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа Д.Сугар дарга хөрөнгө оруулгын мэдүүлгээ худлаа гаргасан уу?

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 29

Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугарын  “мэнгэ нь голлочихож” гэсэн  яриа түүний ойр хавиас салахаа болив. Тус газрын ажилтнууд ийнхүү амны зугаа хийдэг болчихож. Түүнд холбогдох эрүүгийн хэрэг мөрдөн байцаалтынхаа шатанд явж байна. Д.Сугарыг Дарханы төмөрлөгийн үйлдвэр, “Эрдэнэт” үйлдвэрийн асуудалтай холбон шалгаж байгаа юм. Энэ талаар Авлигатай тэмцэх газрынхан одоогоор ямар нэг мэдээлэл өгөхгүй байна. Д.Сугар өөрөө ч мөн хэвлэлийнхэнд тайлбар өгөхөөс татгалзжээ. Хэдхэн хоногийн өмнө “Намайг хэн ч шалгаагүй, Авлигтай тэмцэх газрынхан дуудаагүй” хэмээн гүрийж байсан тэрбээр саяхнаас харин ийнхүү том дуугарахаа болиод байна. Мөн Д.Сугар даргын хөрөнгө орлогын мэдүүлэгт тусгагдаагүй хот хөдөөгийн хоёр томоохон обьектын талаарх мэдээлэл гадуур тарах болсон нь Авлигатай тэмцэх газрынханд нэмэлт олз болж магадгүй болоод байна. Зарим хуульчдын үзэж байгаагаар одоогийн шалгаж байгаа хэргийнх нь дагуу түүний гэм буруутай нь тогтоогдвол төрийн албан тушаал эрхлэхийг нь гурван жил хүртэл хугацаагаар хасах, эсвэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-50 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний торгууль оногдуулж магадгүй гэнэ.

 

Б.Отгонбаяр

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top