Ажлын байр дээрээ нэр хүндтэй, хүчирхэг нэгэн байхыг хүн бүхэн хүсдэг. Нэр хүнд гэдэг өөрөө хүч чадлыг дагуулж явдаг хойно.
1. Та хэнийг таньж байгаагаар таны хүч чадал хэмжигдэнэ. Хэрвээ танд олон нийтийн харилцаа, олон танил бий бол та хүчирхэг нэгэн. Та хүмүүсийн холбогч болж, хэнийг хэнтэй танилцуулахаа мэддэг, хүмүүсийн хувьд эх үүсвэр, тусламж өгдөг нэгэн байж чадвал та жинхэнэ хүчирхэг нэгэн гэсэн үг юм. Та олон хүнийг таних тусам илүү олон хүн таныг таньдаг болохыг хүснэ.
2. Таны юу мэдэж байгаагаар хүч чадал хэмжигдэнэ. Ажил дээрээ үнэлэгдэх, үнэтэй ажилтанд тооцогдох нэг арга бол тодорхой нэг зүйлд гарамгай сайн байх.
3. Хүмүүс таныг хайрладаг бол та хүндтэй нэгэн. Хүмүүс таныг хайрладаг, таны төлөө ямар нэг зүйл хийхэд бэлэн бол та хүмүүст хүндлэгдсэн гэсэн үг. Үүнийг хүмүүс удаан хугацааны туршид олж авдаг. Зарим хүмүүс энэ хүндэтгэлийг олж авахын тулд тодорхой хүч хөдөлмөр гаргах шаардлагагүй байдаг бөгөөд энэ хүндэтгэлийг хүртсэн гэдгээ ч өөрсдөө мэддэггүй байх нь бий. Харин энэ хүндэтгэлийг хүртэж чадсан хүн карерын хувьд нилээд хол хүрч мэднэ.
4. Бусдыг гайхашруулдаг байх. Энэ өмнөх хүндэтгэлтэй харьцуулбал хүн өөрийн ур чадвараар олж авдагаараа ялгаатай. Та итгэл даах чадвартай, ажлаа цаг тухайд нь хийж амжуулдаг, ажлыг бүрэн гүйцэд чадварлаг хийдэг бол аяндаа хүмүүс танд итгэж эхэлнэ. Тэд таны хэлж буй үгийг шимтэн сонсоно, тантай хамтран ажиллахдаа таатай байх болно. Энэ бол хүч чадал.
5. Айдсаас үүдэн гарсан нэр хүнд. Үүнийг дарга нар төвөггүй олж авдаг. Учир нь та ажилчид ажлаа хийхгүй бол шийтгэх эрхтэй нэгэн бол ажилчид танаас айх л болно. Үүнийг айдсаас үүдэн гарсан нэр хүнд гэж нэрлэж болох юм. Гэхдээ шийтгэх хэлбэрээр бус харин урмын үгээр урамшуулах байдлаар ашиглавал үр дүн нь илүү дээр байх болно.
6. Эд хөрөнгө дээр түшиглэсэн нэр хүнд. Мэдээж эд хөрөнгө хүнд их эрх мэдэл , нэр хүндийг өгдөг. Гэхдээ л эд хөрөнгө байхгүй болсон үед энэ маш хурдан арилах болно.
7. Удирдагч байх. Менежер гэдэг үгийн цаана удирдагч гэсэн утга бий. Гэхдээ л менежер хүн хүмүүсийг удирдахын тулд өөрөөсөө хүч хөдөлмөр гаргах шаардлагатай тулгардаг. Харин муу менежерийн хүч чадал, нэр хүнд аяндаа замхран алга болно. Харин угийн удирдах авьяастай удирдагч хүмүүст албан тушаал байхгүй байсан ч хүч чадал оршин байдаг. Хүн эрх мэдэл, нэр хүнд, албан тушаалд янз бүрийн аргаар хүрдэг. Аль аргыг сонгох нь таны өөрийн шийдэх асуудал билээ.
Р.Слава
Сэтгэгдэл ( 0 )