МҮХАҮТ-ын дарга С.Дэмбэрэл хүн амины хэрэгт сэжиглэгдэж, ”Ганц худаг”-т хоригджээ

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 29

МХАҮТ-ын ерөнхийлөгч С.Дэмбэрэл хүн амины хэргээр “Ганц худаг”-т сууж, сайн эцгийн буянаар “ял”-наас мултарч байжээ. Түүний аав АИХ-ын депутат, Хөдөлмөрийн баатар жолооч Д.Самбуу, Ю.Цэдэнбал даргатай уулзсанаар хүүгээ аварсан гэдэг. Энэ талаар “Ганц худаг”-ын камерт хамт хоригдож байсан Ц.Батбаяр гэгч ярьжээ. Тэрээр 81 оны 8 сард намын их хурлын төлөөлөгчийг зодсон хэргээр шалгагдаж байсан бөгөөд камерт нь цанын спортын мастер Павлов, Зүүн-Хараагийн шоронгоос ирсэн Г.Ганболд зэрэг хүмүүс байж. Гэтэл тэр үед хүн амины хэрэгтэй жигтэйхэн гоё залуу орж ирсэн нь, одоогийн МХАҮТ-ын С.Дэмбэрэл байсан гэдэг. Тэр орж ирээд, “Намайг битгий зодоорой. Би хүнд өвчтэй хүн. Зүрхний хүнд мэс засал Чехэд хийлгэсэн, нэг цохиход л үхнэ. Тийм болохоор намайг зодолдох байдалд битгий хүргээрэй. Намайг Микрийн Дээвги /хоч нь/ гэдэг. Аав маань АИХ-ын депутат Хөдөлмөрийн баатар жолооч хүн бий. Би /МГУ/ Ломоносовын нэрэмжит Москвагийн их сургууль төгссөн. Улсын төлөвлөгөөний комисст мэргэжилтнээр, урилгаар томилогдсон. Гэтэл энэ ажлаа долоохон хоног хийгээд хэрэгт орооцолдчихлоо. Найзтайгаа хамт ганц нэг юм “цохичихоод” харих гэж явахдаа хэдэн пацаануудтай зодолдоод салсан юм. Гэтэл найз маань тэр зодооноос хүнд гэмтэл аваад даалгүй нас барсан. Тэгээд л намайг хорьсон... Үргэлжлэлийг ЭНД ДАРЖ уншина уу

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top