Энэ сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн IV хороонд нэгэн аймшигт гэмт хэрэг гарчээ. Тодруулбал өөрийн найз охиноо аав ээжийнх нь хамт гэрт нь хороосон байна. Хэргийн газарт хийсэн шинжилгээгээр талийгаачдыг 5-9 удаа хутгалж, хөнөөсөн байжээ. Алуурчин талийгаачдыг хөнөөснийхөө дараа гэрт нь садар самуун сурталчилсан кино үзсэн болох нь тогтоогдсон байна. Уг хэргийг УМБГ-ын Онц хүнд зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс хамтран шалгаж байгаа аж. Энэ хэрэгт Эрүүгийн хуулийн 92,92,2дугаар зүйлд зааснаар “... хоёр буюу түүнээс олон хүнийг санаатайгаар хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хөнөөсөн” гэх үндэслэлээр шалгаж байгаа юм байна.
Энэ хэргийг өс хонзонгийн улмаас үйлдсэн болох нь тогтоогдоод байна. Тодруулбал гэмт этгээдийг хүчингийн хэрэгт сэжиглэгдэн ШШГЕГ-ийн харьяа хорих 461-р ангид хоригдож байхад хохирогч охин харьцаагаа тасалсанд өс санажээ. Улмаар хүчингийн хэргийн хорьж шалгах хугацаа дуусаж, түр суллагдаад байх хугацаандаа аллага үйлдсэн байна.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )