Сая гаруй хүн амтай нийслэл хот ажлын таван өдрийн турш ачаалал ихтэй байдаг. Ялангуяа өглөө оройдоо замын түгжрэлд бухимдсаар ажилдаа ирдэг. Харин энэхүү түгжрэл элдэв бухимдал нь та бидний ажил, үйлчилгээгээ нэгэн цагт гэхдээ нэлээд оройхон эхэлдгээс үүдэлтэй гэнэ. Тиймээс ирэх есөн сарын нэгнээс эхлэн Нийслэлийн харьяа, бүх байгууллага аж ахуй нэгжүүд өглөө 08 цагаас ажлаа эхлэхээр болжээ. Өөрөөр хэлбэл ажилтан албан хаагчид оюутнуудтай автобусанд шахцалдаж явахгүй гэсэн үг юм.
Өөрөөр хэлбэл нийслэлийн харьяа бүх байгууллага аж ахуй нэгжүүд өглөө 08 цагаас ажлаа эхэлж, 17.00 цагт дуусгаж байх шийдвэрийг нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяр гаргаж, ИТХ-даа өргөн барьжээ. ИТХ энэ шийдвэрийг дэмжиж байгаа учир хичээлийн шинэ жилийн эхний өдрөөс эхлэн энэ санал санаачилга ажил хэрэг болох юм
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )