Залуус Хүннү гүрний ойг бэлгэдэж 2220 мод тарилаа

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 29


Хүн гүрнээс гаралтай ард түмнүүдийн “Энхийн их наадам”-н  хүрээнд зохион байгуулж байгаа нийгмийн шинжтэй цогц арга хэмжээний нэг болох “ Тулгар төр 2220” эко төсөл нь энэ сарын 27 нд Сүхбаатар дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэр дэх Сэлбэ голын ай сав буюу “Мөнх ногоон цэцэрлэг” ТББ-ын мод үржүүлгийн талбайд нээлтээ хийлээ.

“Нэг хүн мөрөөдвөл хүсэл Мянган хүн мөрөөдвөл бодит байдал болно” гэсэн уриатай энэ төсөл Монгол орны цөлжилтийг бууруулах, усны ундаргыг сайжруулах, агаарын бохирдлоос сэргийлэх, Тив дамнасан “ Шар шороон шуурга”-г бууруулах зорилгоор хэрэгжлээ. Төслийнхөн дэлхийн экологийн асуудлыг тэнцвэржүүлэх НҮБ-ын Мянганы хөгжлийн зорилтын 7 дахь зорилтыг дэмжин ажиллаж байгаа юм. Төслийн хүрээнд 2220 ш монгол хөрсөнд ургах чадвар сайтай “Монгол улиас” тарьсан бөгөөд энэ нь тулгар төр байгуулагдсаны 2220 жилийн ойг бэлгэдсэн тоо гэж төсөл хэрэгжүүлэгчид онцолж байна.

Олон  улсын залуу удирдагчдын чуулганы 400 оролцогчид Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газар, “Дэлхийн Энхийн их наадам” ТББ, “Оюуны эрэл” оюутны холбоо хамтран зохион байгуулсан бөгөөд нээлтэд Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрыг төлөөлж мэргэжилтэн Н. Бүрэнтөгс, “Оюуны эрэл”оюутны холбоо ТББ-ын тэргүүн Б. Насанбаяр болон  Дэлхийн Залуучуудын Энхтайваны корпусын дэд ерөнхийлөгч Кан Ин Дон нар оролцлоо.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top