МУГЖ Э.Амартүвшин шилдэг аравт шалгарсан байна

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 29

П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын дуурийн дуучдын уралдааны мөнгөн медальт гавьяат жүжигчин, УДБЭТ-ын гоцлооч Э.Амартүвшин энэ сарын 19-25-ны өдрүүдэд Норвегийн Осло хотноо хатан хаан Сонягийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдийн уралдаанд ур чадвар, хоолойн чадлаа сорин оролцлоо. Гавьяат жүжигчин Э.Амартүвшин шилдэг аравт шалгаран хоёрдугаар шат хүртэл ая дуугаа өргөжээ. Энэ тэмцээн нь олон улсын дуурийн дуулаачдийн ур чадварыг сорьдог “босго өндөр” тэмцээн юм. Энэ жилийн уралдаанд 43 орны 200 гаруй дуучин хувийн танилцуулга, видео бичлэгээ илгээснээс 21 орны 52 гоцлооч оролцох эрх аван өрсөлдсөн байна.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top