Д.Арвин гишүүний хүүгийн хурим нижгэр боллоо

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 29

УИХ-ын гишүүн Д.Арвины  хүү А.Од энэ сарын 27-нд хуримлаж, өөрийн зиндааг харууллаа. Энэ өдрийн гол эзэд болох гишүүний хүү А.Од гэргий Л.Ундрах, бяцхан хүүгийнхээ хамтаар Гэрлэх ёслолын ордонд ёсолж, Маршал тауны “Marshall luxury” клубт хуримын хүлээн авалтаа хийсэн юм. Хуримд улс төрч, урлаг, спорт, цэрэг цагдаагийнхан  зэрэг олон салбарын шилдэг гэсэн 250 төлөөлөгч оролцсон. Улс төрчдөөс л гэхэд УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, Ерөнхий сайд С.Батболд, Шадар сайд М.Энхболд, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Ц.Мөнх-Оргил, Д.Одбаяр, Д.Очирбат, Н.Ганбямба, “Буян”-гийн Б.Жаргалсайхан нар уригдсан бол урлагийнхнаас  Ардын жүжигчин А.Долгор, Д.Жагдаг, МУГЖ, Г.Эрдэнэбат, Д.Энхзул, “Чингис хаан” хамтлагийн ахлагч Д.Жаргалсайхан, “Voice”, “Шуранхай”, “Киви”, “Гурван охин”, “A sound”, “Lumino” хамтлагийнхан оролцлоо.  Харамсалтай хуримд Киви хамтлагийн ахлагч Ука харагдсангүй.

Хуримын энэ өдөр УИХ гишүүн Монгол дээл өмссөн бол сүйт бүсгүй Шилмэл загварын дизайнерийн бүтээлээр гангарсан. Цугласан олон эрхэм гишүүний дээлний өнгийг буруу сонголт байлаа хэмээн жиг жуг гэж байсныг эс тооцвол хурим сайхан болж өнгөрсөн.
 Тэр бүрий цуглаад байдаггүй  өдрийн одод шиг улс төрчдийг  цуглуулж чадсан  энэ хурим нижгэр болж Монголын  гэр бүл  А.Одынх гэдэг айлаар  нэмэгдлээ.

 

А.Аюурзана

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top