МУГЖ Б.Батзаяа хувийн амьдралынх нь талаар хэвлэлээр гарч буй мэдээлэлд хариу тайлбар хийхээр өнөөдөр хэвлэлийн хурал зарласан. Хэвлэлийн хурлын үеэр тэрбээр “TV Zone” сэтгүүл болон тус сэтгүүлийг эрхлэн гаргадаг “UBS” телевизийг хувь хүний нэр төрд халдаж, худал ташаа мэдээлэл нийтэлсэн хэмээн үзэж Баянгол дүүргийн шүүхэд гомдол гаргаснаа мэдэгдлээ.
“TV Zone” сэтгүүлд түүнийг эргэлт буцалтгүй мөрийтэй тоглоомд автсан хэмээн хувийн амьдралынх нь талаар үндэслэлгүй, ташаа мэдээлэл нийтэлж, олон нийтэд түгээж, хувь хүний нэр төрд халдсан гэж тэрээр үзсэн юм.
Тэрээр шүүхдэх болсон шалтгаанаа: “Сүүлийн үед намайг элдэв дээдээр бичих боллоо. Тэр бүрт нь тоолгүй өнгөрдөг байсан. Ойрд ажил ихтэй байсан болохоор хэрүүл маргаан хийж явахыг нэг их хүсээгүй л дээ. Тэгтэл нэр төрд минь хэтэрхий халдсанаас болж хэд хэдэн рекламны ажил нь хойшлогдоод байна. Үүнээс болж түүний бүтээж байгаа хошин урлаг үүсч хөгжсөний 20 жилийн ойд зориулсан баримтат киноны ажил бага зэрэг удааширсан” хэмээн тайлбарласан юм.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )