“Сонголт” олон ангит киноны Эрхэттөрийн дүрийг чадварлаг бүтээсэн жүжигчин, SBN телевизийн кино албаны дарга, хөтлөгч Б.Батзаяа телевизийнхээ таван жилийн ойгоор Соёлын тэргүүний ажилтан боллоо. Энэ сарын 26-нд телевизийнхээ таван жилийнхээ ойг тэмдэглэх үеэр энгэрээ цоолсон Б.Батзаяад БСШУЯ-ны дэргэдэх соёл урлагийн газрын дарга Б.Наранзун Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгийг нь гардуулан өгсөн. Б.Батзаяа нь 2009 онд Монголын залуучуудын холбооны Хөдөлмөрийн алдар алтан медалиар шагнуулж байсан авьяаслаг залуу юм.
“Зөрлөг”, “Сонголт”, “Миний сарнай”, “Call” зэрэг олон кинонд тоглож өөрийнхөө ур чадварыг бататгасан жүжигчин залуу цолны найраа хэзээ хийхээ шийдэж амжаагүй байгаа. Гэхдээ ойр дотныхонтойгоо ойрын үед угаалга хийж, олон шинэ уран бүтээлээр үзэгчидтэй уулзахаа амалсан.
Дашрамд сонирхуулахад СТА Б.Батзаяа “Хайрын гудамж” хэмээх ах дүү гурвын хайр сэтгэлийн талаар өгүүлэх кинонд тоглож байгаа бөгөөд тус кино 10-р сард нээлтээ хийх ажээ.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )