50 жил урлагийн тогоонд чанагдсан МУГЖ З.Жарантав гуай хэдийгээр 70 гарсан ч зүгээр суухыг тэвчдэггүй нэгэн. Тиймээс өөрийгөө хөгжүүлж, залууст үлгэр дуурайлал болдог. Түүний олон авьяасыг эхнээс нь дурьдвал дуулах, бүжиглэх, хөгжим тоглох, жүжиглэх гээд хойноосоо ундардаг. Эдгээрээс хамгийн их хөгжсөн нь хөгжим тоглох. Тэр дундаа гавьяат маань баян хөгжмөөр мэргэжлийн хөгжимчнөөс дутахааргүй тоглодог нэгэн. Үүний зэрэгцээ тэрээр илбийн ухаанд суралцаж байгаа гэнэ. МУГЖ З.Жарантав гэртээ зүгээр суугаад яахав гээд илбийн ухаанд суралцаж байна. Ер нь бол амжилттай болж байна хэмээгээд 4-5 төрлийн илбийг тун чадварлаг гүйцэтгэж байсан. Тэрээр цаашид өөрийн илбийн чадвраа хөгжүүлэх бодолтой байгаа гэнэ.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )