Далайцэрэнгийн дүрийг бүтээхгүй бол шоронд хийнэ хэмээн сүрдүүлжээ

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 30


 

Монгол бөхөөр төлөөлүүлж гүдэсхэн агаад эр бяр нь тэгширсэн  сайхан монгол эр хүний дүрийг кинонд  мөнхөлсөн хүн бол яахын аргагүй “Гарьд магнай” киноны гол дүр Далайцэрэнгийн дүрийг бүтээсэн аймгийн арслан  Д.Батдорж  юм. 1982 онд Далайцэрэнгийн дүрд тоглох пробонд шалгуулахаар 60 гаруй бөхчүүдийг шалгаруулсаны дотор дархан аварга Б.Бат-Эрдэнэ, улсын начин Д.Дармаабазар, аймгийн арслан Д.Батдорж нар байсан гэдэг.  Тэднийг том танхимд оруулан инээх уурлуулахаас өгсүүлээд  тал талаас нь гэрэл тусгаж маш олон янзаар шалгасаны эцэст аймгийн арслан маань пробонд тэнцжээ. Харин яг кино зураг авалтын үед анх удаа кинонд тоглож  байгаа болохоор сандарч мэгдэх зүйл нэлээн л гарч. Нэгэн удаа гэрийнхээ гадаа үгээ цээжлээд зогсож байтал гэр дотор байсан хүмүүс “Энэ Батдорж тэнэг хүн юм. Өвлийн хүйтэнд ёстой тамлах байх аа” гэцгээхийг сонсоод гэрт ороод явчихаж. Түүнийг харсан Бунтар гуай “Чи авьяастай хүүхэд. Харин үгээ л сайн цээжлээрэй” хэмээн хөөргөхөд “Та нар чинь сая л намайг тэнэг мангараар дуудаад байсан биз дээ. Би болилоо” хэмээжээ. Найруулагч Бунтар гуай чамайг улсын ажил тасалдуулсан гээд шоронд хийнэ болоод явчихаж. Ийнхүү арга буюу сүрдээд “Гарьд Магнай” кинондоо тоглохоор болсон гэнэ шүү. Уг киноны зураг авалтын үер киноны төгсгөлд Далайцэрэн муна бариад сүйх тэрэг хөөдөг хэсэг дээр түүний урд жижиг машин дээр зураглаач суучихаад зураг авч байжээ. Батдорж өмнөө явж байгаа сүйх тэрэг рүү хамаг анхаарлаа хандуулчихсан давхиж явтал москвич гэнэт эргэж тэрээр ойрхон явсан болохоороо морьтойгоо нөгөө машин дээгүүр харайж очоод мунаараа нөгөө машиныг сайн цохиж аваад л онхолдсон гэдэг. Түүгээр ч  барахгүй “цагаан Жигмэд”-ийг үнэнээсээ цохиод бөөрийг нь гэмтээн цаадах нь арваад хоног эмчлүүлж  өөрөө ч зураг авалт саатуулсан гээд багагүй банга хүртсэн гэдэг.

Б.Эрдэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top