“Гурван охин” хамтлагийн дуучин Соло: Үнэхээр хайрладаг бол баян хүнтэй суусан ч яадаг юм бэ

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 30

Монголын рок попын ертөнцөд өөрийн байр суурийг эзэлж, өнгө төрхөө гайхуулж яваа хамтлагийн нэг бол “Гурван охин”. Уран бүтээлийн олз омог ихтэй байгаа тус хамтлагийн гишүүн Соло буюу Д.Солонготой ярилцсанаа хүргэе.

-Сүүлийн үед стиль имиж, уран бүтээлийнхээ өнгө аясаар үзэгч, сонсогчдоо гайхуулж яваа гурван бүсгүйн өөрчлөлт олон зүйлтэй холбоотой гэдэг нь тодорхой. Хэдэн жилийн өмнө БНСУ руу явж, хамтлаг дуучдынх нь туршлагаас хуваалцаж ирсэн нь ч үүнд нөлөө үзүүлсэн байх, тийм үү?

-Тийм ээ, Солонгост очоод бид зүгээр суугаагүй. Тэндхийн хамтлаг, дуучдын туршлагаас хуваалцаж, уран бүтээлийн өнгө аясыг судалсан. Маш их хөдөлмөр, хичээл зүтгэл, цаг завгүй бэлтгэл сургуулилт хийсний хүчинд амжилт олох юм байна гэж ухаарсан болохоор чамгүй хугацаанд зорьж ажиллалаа. Солонгосын хамтлаг, дуучид бүжгийн хөдөлгөөн болон дуулах ур чадварыг эрхэмлэдэг юм билээ. Азид төдийгүй барууны оронд ч энэ бол хууль. Гэтэл манайд зарим нэг “хэцүү” дуучин байгаа шүү дээ. “Ам барьж” дуулах асуудал тэнд огт байхгүй. Хамтлаг, дуучдаа 4-5 жил бэлтгэсний дараа тайзан дээр гаргадаг. “Миний байшин” киногоороо монголчуудын танил болсон дуучин, жүжигчин Райн ч гэсэн тэдний нэг. Бид нар Солонгосын “V.O.X” хамтлагийг гаргаж ирсэн “DR music” компанийн урилгаар очсон. Дуучдынхаа орон байр, хувцас хэрэглэл, бэлтгэлийн танхим гээд бүх зүйлийг нь хангаж өгснөөр сайн уран бүтээл хийлгэж, тоглолтынхоо ашгаас зардлаа нөхдөг нь ажиглагдсан. Ийм боломж манайд байвал рок попынхон илүү хөгжих байх.

-Үүнээс болоод хамтлаг, дуучдын чанар муудаж байгаа хэрэг үү?

-Сайн, мууг нь би шүүх эрхгүй. Рок попын “акул”-уудын мэдэх хэрэг. Гэхдээ хамтлаг, дуучдын чадварыг үнэлэх албагүй. Тодорхой шалгууртай түвшин тогтооход л болоо. Солонгосын телевизээр гарна гэдэг үнэхээр хэцүү байхад манайд эсрэгээрээ. Телевизүүд нь хэн ч мэдэхгүй... Үргэлжлэлийг ЭНД ДАРЖ уншина уу...

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top