Барилгын компаниуд хаа дуртай газраа барилга барьж иргэдийг бухимдуулсаар байгаа. Хэдэн сарын турш “Алтай констракш” компани хотын захиргаатай хэрүүл хийлээ. Тэд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт орон сууц барих ажлаа эхлүүлтэл оршин суугчид эсэргүүцэж эхэлсэн юм. Уг барилга нь айлуудын цонхыг хааж, нар үзэхгүй болгох тул ийнхүү эсэргүүцжээ. Улмаар барилгын газрын зөвшөөрөл нь будлиантай байсан гэдэг. Үүнийг мэдсэн хотын захирагч Г.Мөнхбаяр захирамжаа гарган газрын зөвшөөрлийг нь цуцалсан юм. Ингээд маргаан дэгджээ. “Алтай констракшн” Захиргааны хэргийн шүүхээр Г.Мөнхбаяртай одоо заргалдаж байна. Тэд зүгээр ч үгүй, Г.Мөнхбаяраас “Бид барилгаа эхлүүлээд өчнөөн зардал гаргасан” хэмээн түүнээс 1,1 тэрбум төгрөг нэхэмжлэв. Ийнхүү хотын мэр их мөнгөний “булан”-д шахаанд орчихлоо. Уг нь дураараа загнаж, хотын хуучин удирдлагуудаас газрын зөвшөөрөл авч барилгаа барьж эхэлсэн ч тэр нь нийтийн эзэмшлийн зам талбайг хааж орхисон юм билээ. Үүнийгээ байх л ёстой зүйл мэт үзэж ийнхүү мөнгө нэхэмжлэн Г.Мөнхбаярыг улам бухимдуулж байгаа ажээ.
Сэтгүүлч Б.Отгонбаяр
Сэтгэгдэл ( 0 )