Ц.Нямдорж сайд эр бэлэг эрхтэн буюу чулуун боовоор л оролдож сууна

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 30

Эрэгтэй хүний бэлэг эрхтэнг донжтой нь аргагүй дүрсэлсэн том босоо хад чулуу Өвөрхангай аймгийн нутагт бий. Нутгийн иргэдийн зарим нь энэ хадны дэргэдүүр өнгөрөхөөс ичдэг юм уу, юутай ч холуур тойрон явдаг ажээ. Хот газраас зорьж очсон зарим нь харин сүслэн мөргөж, арц хүж уугиулан “Үрийн заяа хайрла” хэмээн мөргөл үйлдэх тохиолдол цөөнгүй. Харин дэггүй, овилгогүй нэг нь эр хүний бэлэг эрхтэнг дүрсэлсэн уг хадыг энд тэндээс нь чулуудан эвдэж эхэлсэн байна. Гэхдээ л бэлэг эрхтэний төрхөө алдаагүй байгаа гэнэ. Үүнийг харсан нэгэн ажилсаг эр компаниасаа хөрөнгө гарган тэрхүү эр бэлэг эрхтэн буюу бидний ярьж заншсанаар боов хэлбэрт хадыг дуурайлган бас нэг том хадаар эр бэлэг эрхтэн хийж нүцгэн талын дунд байрлуулжээ. Ингээд Өвөрхангайчууд хоёрын хоёр боов хадтай болж. Гэтэл эротик, садар самууныг... Үргэлжлэлийг ЭНД ДАРЖ уншина уу...

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top