Туулын эрэг дээр Кёкүшюзан Д.Батбаярын хайрганы үйлдвэр ажилласаар байна

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 30

Туул голыг авран хамгаалах аян хэд дэх жилдээ зохиогдож  байгааг нарийн тоолж хэлэх хүн ховор байна. Лав л сүүлийн хориод жил энэ талаар ярьцгаажээ. Төрийн болон төрийн бус байгууллагууд зөндөө олон төрлийн ажил зохиосон дуулдана. Хамгийн сүүлд “Туулын уснаас уухыг хориглоно” нэртэй аян өрнөв. Гэвч дээрдсэн юм алга. Туул гол урьдын адил бохирдсоор. Харин саяхнаас нэг олзуурхууштай нь хотын төв цэвэрлэх байгууламж бага зэрэг хүчин чадлаа нэмж, үйл ажиллагаа нь хэвийн явагдаж буй гэнэ. УИХ-аас Туул голын бохирдлыг судлах ажлын хэсэг гарч, Д.Батбаяр гишүүн ахлан ажилласан юм. Тэд бохирдлын хэмжээ хэрээс хэтэрснийг нотолжээ. Туулын эргийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа хайрга чулууны болон арьс шир боловсруулах үйлдвэрүүдийг хаах тухай шийдвэр гарсан боловч тэдгээр нь урьдын адил ажилласаар байна. Сураг сонсвол Туулаа хамгаалахаар ажилласан УИХ-ын гишүүн Д.Батбаярын нэр хаягтай хайрга олборлох, боловсруулах үйлдвэр ч ажиллаж байгаа гэнэ. Энэ үйлдвэр нь Туулын эргээс ердөө 500-гаад метр зайтай юм байна. Хулгайч хулгайчаа барьдаггүй гэдэг нь энэ юм болов уу даа. Кёкүшюзан Д.Батбаяр үнэхээр Туул голоо хайрлан хамгаалахыг хичээсэн бол өөрийн ах дүүсийн хүчээр барьж байгуулсан хайрганы үйлдвэрээ голын эргээс зайлуулж болох л байсан байх даа.

Сэтгүүлч Б.Отгонбаяр

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top