Өнөөдөр буюу наймдугаар сарын 30-ны 14 цагаас Чингэлтэй дүүргийн шүүхэд хар тамхи хилээр хууль бусаар нэвтрүүлж, наймаалсан хэргээр буруутгагдаад байсан DJ Өөжий буюу О.Ганболдын анхан шатны шүүх хурал боллоо. Тэрээр өмнө нь мөн хар тамхины хэргээр гурван жил ял эдлээд өнгөрсөн жил Өршөөлийн хуулиар суллагдсан юм. Түүнийг өнгөрөгч тавдугаар сард баривчилсан бөгөөд хар тамхины хэрэг давтан үйлдсэн учраас онц ноцтой гэмт хэрэгтэн хэмээн үзэж, 12 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэх шийдвэр гаргалаа. Хүний биед донтолт үүсгэдэг каннабисын төрлийн тетрохетроканнабил гэх мансууруулах бодисыг н.Мөнхбаяр гэх залуутай Замын-Үүдийн гаалиар 0.6 грамм каннабисийн төрлийн мансууруулах бодис авч гарахыг завдан, үйлдэл дээрээ баригдсан юм.
Б.Эрдэнэ.
Сэтгэгдэл ( 0 )