Каддафи хөвгүүд, генералуудтайгаа нийлж бие хамгаалагчдаа хүчинддэг байжээ

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 30

Ливийн удирдагч асан Каддафи эх орноосоо дүрвэн гарсантай холбогдуулан түүний талаарх таагүй баримтууд  эхнээсээ дэлгэгдэж байна. Каддафи өөрийн бие хамгаалагчаар зөвхөн онгон охидыг сурган  авдаг байсан бөгөөд  үүнийгээ тэрээр эмэгтэйчүүд үнэнч шударга, дайчин байдаг хэмээн тайлбарлаж байсан. Тиймдээ ч удирдагчаар ажиллаж байхдаа Калашников автомат буугаар зэвсэглэсэн 40 бүсгүйгээр биеэ хамгаалуулдаг байсан түүхтэй.
Үнэн хэрэгтээ Каддафи  бие хамгаалагч бүсгүйчүүдээ өөрийнхөө тайлбарлаж байснаас өөр шалтгаанаар ажилд авч байсан нь тогтоогдлоо. Тодруулбал Каддафи бие хамгаалагчдаа ээлж дараалан хүчинддэг байжээ. Түүний энэ явдал эх нутгаасаа дүрэвсэнтэй нь холбогдон илэрсэн бөгөөд  Каддафийн бие хамгаалагчаар ажиллаж байсан таван бүсгүй шүүхэд хандсанаар ийнхүү дэлхий нийтийн анхаарлыг татаад байна. 
Үүгээр ч зогсохгүй  дээрх шалтгаанаар Ливийн арми зөвхөн бүсгүйчүүдээс бүрдсэн тусгай салааг байгуулан  400 гаруй бүсгүйг эгнээндээ нэгтгэсэн байна.  Тэднээс жил бүр сонгон шалгаруулж, эрх баригчдын хувийн хамгаалалтад томилдог аж. Шалгаруулалтад тэнцсэн бүсгүйчүүдийг Каддафи эхлэн хүчирхийлж, хөвгүүддээ  сонголттойгоор өгдөг байна. Хөвгүүд нь хүссэн бүсгүйгээ таалсны дараагаар армийн генералуудын мэдэлд өгдөг. Генералууд  мөн бие хамгаалагч бүсгүйчүүдийг хүчиндсэний дараагаар үндсэн ажилд нь оруулдаг байжээ.
Дашрамд дурьдахад Каддафи этгээд сонин зантай  бөгөөд даяанч маягаар амьдардаг. Нэгэн үе цагаан хоолтон ч болж байсан тэрбээр кофе, цай, согтууруулах ундаа уудаггүй, тамхи татдаггүй, маш бага хэмжээгээр иддэг гэнэ.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top