Хувийн сургуулиуд төлбөрөө 50 хүртэл хувиар нэмжээ

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 31


Хичээлийн шинэ жил эхэллээ. Их дээд сургуулийн оюутнууд юун түрүүнд сургалтын төлбөртөө санаа зовж байна. Боловсрол соёл, шинжлэх ухааны яам энэ жилийн сургалтын төлбөрийг 9,4 хувиас илүү нэмэхгүй гэсэн. Үүнийгээ инфляци хоёр оронтой тоонд шилжсэн гэж тайлбарлаж байгаа. Инфляци одоо 12 хувьд хүрчээ. Иймд төлбөрөө нэмэхээс аргагүй болж таарч байгаа юм байна. Гэвч яамныхаа энэ шийдвэрийг үл тоон 9,4 хувиас илүү нэмсэн сургууль олон болжээ. МУИС-ын 4 дүгээр дамжааны оюутнууд өнгөрсөн онд 750-800 мянган төгрөг төлж байсан бол энэ жил 1,1-1,2 сая төгрөг төлөх болж байгаа аж. Сургуулийн удирдлага нь үүнийгээ бас хараахан шийдээгүй, ер нь ийм л хэмжээнд төлбөрөө төлөх байх гэж байна. Хэдхэн хоногийн өмнө тус сургууль төлбөрөө 30 хувиар нэмнэ гэж байсан. Тэгвэл энэ нь үнэн болж таарав бололтой. Яамны шийдвэр ингээд будаа боллоо. Үүнийг дагаад бусад сургуулиуд ч мөн ийнхүү нэмэх сонирхолтойгоор дуншиж байгаа бололтой. СУИС, ЭМШУИС, ХААИС-ийн төлбөр 9,8 хувьд хүрчээ. Яамнаас заасан хэмжээг тэдгэээр сургуулиуд 0,4 хувиар нэмчихэж. Улсын их дээд сургуулийн төлбөр ийнхүү нэмэхээр хувийн сургуулиуд дагаад нэмдэг жамтай. Одоогоор хувийн сургуулиуд 50 орчим хувиар нэмж байгаа сурагтай. Гэтэл оюутны сургалтын төлбөр нэмлээ гээд айл өрх, хувь хүмүүсийн амьдарлын орлого нэмэгдэж байгаа билүү. Үгүй шүү дээ. Боловсрол соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр юу бодож суугаа бол оо.

Сэтгүүлч Б.Отгонбаяр 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top