НИТХ-ын дарга Т.Билэгтийн урилгаар Бангкок хотын Хурлын дарга Сутичай Выракулсанторн тэргүүтэй төлөөлөгчид Улаанбаатар хотноо айлчилж байна. Уулзалтын үеэр Т.Билэгт дарга "Энэ удаагийн Бангкокийн төлөөлөгчдийн айлчлал нь хоёр хотын найрамдалт хамтын ажиллагааг шинэ шатанд гаргана" гэдэгт итгэж буйгаа илэрхийлээд боловсрол, эрүүл мэнд, аялал жуулчлал болон зам тээврийн салбарт хамтран ажиллах сонирхолтой байгаагаа мэдэгдсэн байна. Бангкокийн тал ч мөн амжилттай хөгжиж байгаа хамтын ажиллагаагаа цаашид эрчимжүүлэх хүсэлтэйгээ хэллээ. Мөн энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Г.Мөнхбаяр Бангкок хотын даргыг урьсан урилгыг Бангкокийн Хурлын даргад гардуулсан байна.
Сэтгэгдэл ( 0 )