Нэрс жимс нүдний хараанд сайн гэдгийг бүгд мэднэ. Харин биеийн галбирт хэрхэн нөлөөлдгийг эрдэмтэд тун саяхан тогтоожээ.
Америкийн эрдэмтэд судалгаа хийсний үр дүнд нэрс жимсийг хамгийн сайн тураах хэрэгсэл болохыг олж нээсэн байна. Энэ жимс нь бодисын солилцоог түргэсгэж, зүрх судасны системийг хамгаалдаг. Мөн өөхний эд эсийг шатаагаад зогсохгүй дахин үүсэхээс сэргийлдэг аж. Энэ нь нэрс жимсний найрлагад их хэмжээгээр агуулагддаг полифенол хэмээх бодистой холбоотой юм.
Хэрвээ та нэрс жимс идэж турахаар шийдсэн бол өдөр бүр 200 граммыг хэрэглээрэй. Тун удахгүй үр дүнг нь мэдрэх болно.
Сэтгэгдэл ( 0 )