Манай хойд хөршид хүний биеийн хэсгүүд ихээр олдох болжээ. Энэ нь нэг талаар хүний махаар хооллогчид олширсонтой холбоотой юм. Саяхан л гэхэд Мурманск хотын цагдаа нар 21 настай залууг баривчилсан байна. Тэрээр гомо нарын чатаар 32 настай залуутай танилцан улмаар гэртээ урьж, уулзахдаа амь насыг нь хороосон. Улмаар талийгаачийн махаар долоо хоногийн турш хоол бэлтгэн идсэн бөгөөд ингэхдээ цогцсыг шарж, хиам хийсэн болох нь тогтоогдлоо. Алуурчин, хүний махаар хооллогч эр зөвхөн хүний мах идэхийг хүсэж энэ хэргийг үйлдсэн гэдгээ хүлээсэн юм.
Энэ бол зөвхөн хүний мах идэгчийг илрүүлсэн цөөн тохиолдлын нэг. Өөрөөр хэлбэл, хүний мах иддэг, сэтгэцийн өвчтэй хүмүүсийн гэмт хэрэг далд хэлбэрээр явагддаг бөгөөд голчлон нийгмийн цөөнх буюу гомо лесби нар тэдний золиос болдог байна.
Харин тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслэлүүдээр хүний махаар хооллогчид олширсон нь улирал солигдож байгаатай холбоотой. Учир нь улирал солигдох үед сэтгэл мэдрэлийн өвчтэй хүмүүсийн өвчин сэдэрдэг бөгөөд энэ үедээ юу ч хийхээс буцдаггүй гэдгийг онцлоод одоогоор тус улсын ямар хотод хүний махан идэштэн байгаа талаарх баримтуудыг дурджээ.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )