Хүүхэдтэйгээ тоглоорой

Автор | Zindaa.mn
2011 оны 09 сарын 01

Та хүүхэдтэйгээ хамгийн сүүлд хэзээ хамтдаа цагийг өнгөрөөсөн бэ? Үлгэр ярьж өгч, тоглоомыг нь өрөлцөж, машин түрж, үнэн сэтгэлээсээ хамт тоглодог уу? Хүүхдүүд биднээс тийм ч их зүйл хүсдэггүй. Хамтдаа тоглож, хамтдаа цагийг өнгөрөөж, өөр лүү нь илүү анхаарал хандуулах тэр мөчид хүүхэд хамгийн аз жаргалтай байдаг. Харамсалтай нь та бид, би ч ялгаагүй алаг үрдээ дэндүү бага цаг зарцуулдаг.

Өнөөгийн завгүй аав, ээжүүд үүнийг лавтайяа хүлээн зөвшөөрөх байх. Ихэнх нь “Ажилтай, завгүй болохоор” гэсэн шалтаг тоочдог. Өглөө ажилдаа гарахад хүү минь “Ээж ээ, үнсье” гэсээр заавал ч үгүй хоёр хацрыг минь үнсэж, бас үнсүүлээд хоцордог.

Жаахан дүүтэй болж, том агаа болчихоод байгаагаас биш уг нь гурав ч хүрээгүй нялх амьтан. Орой ажлаас ирэхэд учиргүй саначихсан, ард урдаас зүүгдэж ноолно. Багыгаа л бөөцийлөхөөс биш, том агааг бол бараг л мартаж орхино. Ихэнх дээ л ядарснаа гайхан хүүтэйгээ тоглохтой манатай. Өөрөөрөө жишээ авахад л ийм байна. Томчууд бид ингэхэд аав ээжийнхээ үүргийг хэр сайн биелүүлдэг вэ. Аав, ээжүүд ээ, хэчнээн завгүй байсан ч үр хүүхдэдээ цаг гаргаж, хамтдаа ярьж, хамтдаа тоглож байгаарай.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top