Шалгалт амжилттай өгөх нууц зохион байгуулалт

Автор | Zindaa.mn
2011 оны 09 сарын 01

Хэдий сурлага сайтай ч шалгалтын өмнө сандарч тэвддэггүй хүн орчлонд үгүй биз. Гэхдээ хүүхэд, оюутан, томчуудын хэн нь ч байсан шалгалтаа “А” үнэлгээтэй өгөхийг хүсдэг. Тэгвэл шалгалтаа амжилттай өгөхийн нууц нь цагаа зөв хуваарилах буюу зохион байгуулалт гэнэ. Зохион байгуулалттай байхад дараах таван зөвлөгөө чамд тус болно.

1. Эхлээд тестийнхээ журмыг сайн хар. Асуулт бүрийг уншиж, ойлгохгүй зүйлээ нэг бүрчлэн багшаасаа асуу. Зөвхөн журмыг сайн ойлгосноор та шалгалтаа амжилттай өгнө. Хэрвээ журмыг нь сайн ойлгохгүй бол мэддэг зүйлээ харуулж чадахгүйд хүрнэ.

2. Шалгалтынхаа ажлуудыг хүнд, хөнгөнөөр нь ангилан хуваа. Өндөр оноотой хэсэгт их хугацаа зарцуулахаар тооцоолж, цагаа төлөвлө.

3. Хамгийн амархан буюу өөрийнхөө хөнгөхөн хийж чадах даалгавраас хариулж эхэл. Хялбархан даалгаврыг богино хугацаанд бөглөж, бодох нь танд маш их урам өгнө.

4. Хүнд, хэцүү асуулт, тестээ маш тайван, нухацтайгаар бодож гүйцэтгэ. Бодлого, асуулт тус бүрийг аль болох төлөвлөсөн хугацаандаа багтааж хийхийг хичээ. Гэхдээ байсхийгээд цаг руугаа харж, хий адгах хэрэггүй.

5. Даалгавраа гүйцэтгэж дууссан бол дахин нягтал. Асуулт бүрийнхээ дагуу даалгавраа шалгаж, эцсийн байдлаар бэлэн болго. Шалгалтын хугацаа дуусах болоогүй бол даалгавруудаа дахин нягтлаарай.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Марал (202.126.89.133) 2024 оны 05 сарын 01

Баярлалаа

0  |  0
Баярлалаа(202.126.89.133) 2024 оны 05 сарын 01

Өнөөдөр би шалгалттай юм . Таны ачаар А авах байх гэж өөртөө итгэж байна

0  |  0
Top