Та 20 мянган төгрөггүй бол парк руу зүглээд ч хэрэггүй

Автор | Zindaa.mn
2011 оны 09 сарын 02


 

 Шинэ хичээлийн жил эхэлж хөдөө орон нутаг, нийслэл дүүргийн  олон мянган оюутнууд хичээлдээ орсон энэ цаг үеийг Үндэсний соёл амралтын хүрээлэнгийнхэн тун овжин ашиглажээ.  Өчигдөр өнөөдөр буюу есдүгээр сарын 1, 2-ны өдрүүдэд паркад зөвхөн 20 мянган төгрөг төлсөн хүмүүсийг л оруулах аж. Мөнгөө төлсөн хүмүүс тус  паркын тоглоомон дээр үнэгүй тоглох эрхийг авч байгаа юм байна. Харин уг паркт зугаалж ганц хоёр тоглоомон дээр тоглох гэсэн хүмүүсийг хаалгаараа огт оруулахгүй байна .  Иймд хорин мянган төгрөггүй бол  парк руу зүглэлтгүй. Тус байгууллагынхан намрын налгар өдрүүдийг ашиглан  мөнгө хийж байгаа бололтой.

Б.Эрдэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top