Нэгэн үе толгойтой бүхэн лам болохоор хошуурч ном судар, хонх дамар эрэлт ихтэй байсан бол өдгөө энэ бүхэн эсрэгээрээ эргэж. Маанийн хэдэн үсгээ мартаж, эрхиэ хаячихаад хөх тэнгэр, лус савдгаа тахидаг бөө, удган болно гээд цамнаж гарлаа. Бөөгийн хэрэгсэл, хэнгэрэг цохиур нь хэдэн саяын үнэд хүрч, үлгэрт гардаг болов уу гэмээр шидтэй түүх энд тэндгүй сонсогдох болов. Таньж мэдэх найз нөхөд, амраг садан маань хүртэл бөөгийн сахиустай гэгдэж, урьдах ажлаа умартаад учир нь ойлгогдохгүй юм ярьж явахтай нь олон таарсан. Үүгээр ч зогсохгүй олны танил хүмүүс, урлаг соёлын алдартнууд хүртэл бөөлж эхэллээ. Тэдний хэлснээр, мөнөөх бөөгийн сахиус гээч зүйлээ хүлээж авахгүй бол амьдралд нь учрах элдэв гай барцадаас зайлах замгүй юм байх. Иймээс бөө, удганд шавь орох, улмаар онгод сахиусаа хүлээж авахын тулд чамлахааргүй мөнгө зарцуулах шаардлагатай болдог аж. Зөвхөн бөөгийн хувцас хэрэглэл, хэнгэрэг цохиур нь л гэхэд хоёр сая төгрөгийн үнэтэй бөгөөд багшдаа өгөх гарын бэлэг, тайлга хийх ёслол зэрэгт үүнээс ч их мөнгө өгдөг гэнэ. Бөө удганы залгамж халааг авсан хүнд онгод сахиус нь юу хийхийг зааж өгөх учир эсэргүүцэж болдоггүй гэх.
Энэ мэт хачин жигтэй яриа, итгэхэд ч бэрх явдлууд ар араасаа хөвөрч бөө нарын тоо өдрөөс өдөрт нэмэгдэх болсон нь нууц биш. Бусдын хувь заяа, амьдралын төөрөг, алдаа оноо гээд л юу байгааг нь тоочих “ид шидтэй” бөө нар олон байдаг гэх. Басхүү таамгаар тайлбарлаж, “Та та тунга” зохиож суудаг эрхмүүдийн тухай ч мэр сэр сонсч явлаа. Хөгтэй ч гэмээр, ичмээр жишээг энэ хүрээнээс олныг харж болно шүү. Саяхан хамаатны маань айл хадамд гарах гэж буй охиныхоо хувь заяа, ирээдүйн амьдралд санаа зовниж, нэгэн хийдийн ламыг урьсан аж. Гэтэл улаан орхимж нөмөрч, урт эрхээ санжигнуулсаар орж ирсэн мөнөөх лам нь “Би танай гэрт ламын ёсоор биш, бөөгийн дүрээр ирлээ. Тэгэхээр бөө мөргөлд хэрэгтэй бүхнийг бэлтгэ” гээд баахан сандаргаж. Архи дарс, идээ будаа тэргүүтнээс ханатлаа зооглосон ламтан гуай халамцаж согтоод ирэхийн цагт маань мэгзмээ хараал ерөөлтэй хутган байж баахан туйлжээ. Сүүлдээ бүр айлын гэрт архиа цацаж, аяга тавгийг нь хагалж цамнасан бөгөөд хашааны үүдэнд байх бохир усны нүхэн дээр очоод тэр хавийн газрыг... Үргэлжлэлийг ЭНД ДАРЖ уншина уу...
Сэтгэгдэл ( 1 )
Ок