Улс төрч болох гээд хэсэг тэмүүлсэн ч төдийлөн амжилтанд хүрэлгүй дуу хөгжмөөс бусад хичээлдээ тааруухан дүн авдгаа мэдэрсэн МУГЖ С.Жавхлан тэмцлийн өөр хэлбэрийг сонгон авлаа. Энэ удаад эхнээсээ бусдыг хүлээн зөвшөөрүүлж чадсан байгалиас заяасан сайхан хоолойгоо ашиглахаар шийдсэн байна. Гавьяат маань “Монголоо гэх хүмүүн хэрэгтэй” гэсэн дуугаараа улс төрчдийг эрс шүүмжилжээ. Сүүлийн үед нийгэмд хандсан үндсэрхэг, уран бүтээл туурвих болсон түүний шинэ дууны хэсгээс танд толилуулъя.
Хөх Монголчуудаа ахан дүүсээ бидэнд
Сонсдог мэдэрдэг малнууд хэрэггүй
Харин хийдэг бүтээдэг энэрдэг
Хохирсон олноо өмөөрөх хүмүүс хэрэгтэй
Нам нам гэж чи биднийг
Намхан байхыг хэлэв үү
Үгүй үгүй чи андуурчээ
Өндөр заяат Монгол юм шүү би
Б.Эрдэнэ.
Сэтгэгдэл ( 0 )