Онигоо: Анх удаа оройн хоолоо нэмүүлье гэхээр нь их ичсэн

Автор | Zindaa.mn
2011 оны 09 сарын 02

Туршлагатай эмч Анагаахын дадлагын оюутантай хамт өвчтөн хүлээн авч үзэж байна гэнэ. Эмчийг утсаар ярихаар дуудсан тул дадлагын оюутан бие даан хүмүүсийг үзлээ. Хэсэг хугацааны дараа эмчийг эргэж иртэл дадлагын оюутан тайлагнаж байна гэнэ.

-Таныг байхгүй хоорондуур гурван өвчтөн хүлээн авч үзлээ. Эхнийх нь гүйлгээд хэцүүдлээ гэсээр ирсэн. Би түүнд туулга өгчихсөн. Тэр хэсэг хугацаанд энэ коридороор гүйж байснаа дараа нь “түй дүүрсэн хэрэг” гээд тайван яваад өгсөн. Үүнээс үзвэл туулга тус болсон гэж болох байх. Дараагийн өвчтөн хөл хугарчихлаа гэсэн таяг тулсан хүн байсан. Би түүнд бас л туулга өгчихсөн. Тэгсэн эхлээд таягтайгаа энэ коридороор цааш нааш гүйж байснаа дараа нь таягаа хаяад гүйгээд яваад өгсөн. Туулга түүнд ч гэсэн тус болсон нь үүнээс илхэн харагдаж байна. Гуравт нь маш хүчтэй хөхүүлж ханиалгасан хүн ирсэн. Би түүнд бас л туулганаас уулгачихсан. Түүнд бас тус болсон бололтой тэр ханиалгаж ч чадахгүй томоотой сууж байгааг нь та өөрөө харж байна.

************************

Гурван хүүхэн цэргийн баяраар яагаад заавал эрчүүд уух ёстой юм бэ, эмэгтэй хүн ч гэсэн уух эрхтэй гэж шийдээд уухаар болов. Ажил тараад нэгнийдээ очихоор болов. Гэтэл нэгнийх нь хадам нь амилсан шулам, нөгөөхийнх нь нөхөр гэж До яам, гурав дахь нь хадам, нөхөр, хүүхэд гээд бүгд байгаа нь ойлгомжтой болсноор уух газрын эрэлд гарлаа. Тохирох газар хайж явсаар орой болсон хойно талбай дээр, жанжны хөшөөний дэргэд уух нь тохиромжтой гэж шийджээ. Өглөө нь гурван хүүхний нөхрүүд нь уулзан ярилцаж байна гэнэ.

-Манай эхнэр ямар ч байсан нэг нууц амрагтай юм шиг байна. Өнөөдөр үүр цайхын алдад шал согтуу нэг баглаа цэцэг барьчихсан ирдэг байна ш дээ...

-Манай эхнэр тэгвэл бүр хоёр нууц амрагтай болж таарлаа. Гэртээ үүр цайхын алдад хоёр баглаа цэцэг барьчихсан ирсэн.

-Ээ бурхан минь, тэгвэл манай эхнэр өглөө “Ардын армийн ..-р ангийн бие бүрэлдэхүүнээс” гэчихсэн улаан туузтай амьд цэцгийн баглаа бариад ирсэн ш дээ...

***********************

-Балдан, чиний эрхтэн яг багваахай цэцэг шиг юмаа.

-Яасан, тийм гоё харагдаж байна уу?

-Үгүй дээ, бариад амандаа ойртуулж амжаагүй байхад бүх үрээ хийсгэчих юм.

************************

Оршуулгын газар нүх ухдаг дөрвөн гар архидаж байна гэнэ. Нэг нь, “Хөөш, энэ чадарсан нөхдүүдийг босоогоор нь оршуулж байвал зүгээр юм биш үү” гэсэнд нөгөөх нь, “Ер нь бол хайрцаггүй оршуулж байвал дээр ш дээ, модонд хэмнэлттэй” гэхийг сонсоод гурав дахь нь, “Тэгээд бүсэлхий хүртэл нь булаад байвал хөшөөний чулуу ч хэрэггүй болох юм байна ш дээ” гэвэл дөрөв дэх нөхөр, “За тэгээд гар гараас нь бариулаад орхивол ч ёстой ганган хашаатай болох нь тэр дээ” гэжээ.

*************************

Шүүх. Нэгэн эмэгтэйг нөхрийгөө хордуулан алсан хэргээр шүүж байна.

-Та тэгэхээр хоолондоо хор хийчихээд нөхрөө дайлсан юм байна ш дээ. Яг юу болсон талаар яриад өгөөч?

-Нөхөр маань элдэв юм бодолгүй ширээний ард сууж хоолоо идсэн. Өөр ямар ч юм болоогүй.

-Тэгээд танд ичих, айх, санаа зовох сэтгэгдэл огт төрөөгүй гэж үү?

-Төрсөн л дөө. Анх удаа оройн хоолоо нэмүүлье гэхээр нь их ичсэн.

**********************

Дээд сургуулийн лекц. Багш нь:

-За ер нь бол хурьцал үйлдэх яг 300 байрлал байдаг гэдгийг секс судлаачид тогтоосон байдаг... Арын эгнээнээс:

-300 биш, харин 301 гээч. Багш тоосон шинжгүй:

-Эхний байрлал нь эрэгтэй эмэгтэйнхээ дээр нь гарч хэвтэнэ... Арын эгнээнээс:

-Ийм байрлалыг ёстой мэддэггүй байсан юм байна. Тэгвэл 301 биш, 302 боллоо доо.

**************************

Нөхөр нь эмчийн өрөөнд ороод гарч ирэхгүй удсан эхнэрээ дуудахаар ортол нөгөөх нь эмчийн өвдгөн дээр чармай нүцгэн сууж байна гэнэ. Нөхөр мэдээж дэлбэртлээ уурлажээ.

-Энэ чинь юу болж байгаа юм бэ? Яахаараа миний эхнэр таны өвөр дээр нүцгэн сууж байдаг юм?

-Би эхнэрийн чинь гомдлыг сонсож байна л даа.

-Тэгвэл яагаад эхнэр маань нүцгэн байж байдаг билээ?

-Эмч хүн өвчтөнийхөө нууцыг чандлан хадгалах үүрэгтэй байдаг юм. Би хэлж чадахгүй нь.

***********************

Цэцэрлэг. Байдгаараа уйлчихсан жаахан охин багш дээрээ гүйгээд ирж.

-Яасан бэ, яагаад уйлсан?

-Энэ муу Вовка чинь хадам эхүүдийг бүр багад нь алж байх хэрэгтэй гээд байна ш дээ...

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top