“Сарны нулимс”, “Хайрын рекорд” киноны гол дүрийг чадварлаг бүтээсэн жүжигчин Т.Хулан энэ жил нижгэр хурим хийнэ хэмээн найзууддаа ярьж байсан ч хуримнаасаа өмнө хөл хүнд болжээ. Царайлаг бүсгүйн сэтгэлийг татсан азтай залуу бол Г.Дашхүү агсны хүү, найруулагч Д.Галбаяр. Тэрбээр “Х-ТҮЦ” хамтлагийн жүжигчин Аглууд авааль эхнэрээ алдсан ч охиноо өөр дээрээ авч үлдсэн. Царайлаг залуу жүжигчин маань “Go” студийн захирал Д.Галбаяртай хамтран амьдраад багагүй хугацаа өнгөрүүлсэн билээ. Тэд үрийн зулай үнэрлэх цаг болсон хэмээн бодсон бололтой. Т.Хулан дөрөв таван сарын дараа төрөх аж. Тэрээр хөл хүнд болсон даруйдаа уран бүтээлээсээ хэсэг хөндийрөн нөхрийнхөө ажилд тусалж байсан юм.
Дашрамд дуулгахад энэ хүүхэд нь Т.Хулангийн анхны хүүхэд бол Д.Галбаярын хоёр дахь хүүхэд. Хосууд гэрлэхгүй удсан шалтгаанаа Д.Галбаярын өмнөх амьдралтай холбон тайлбарладаг.
Юутай ч шинэ хүнээ тэсэн ядан хүлээж байгаа хосууддоо уншигчдынхаа өмнөөс баяр хүргэе.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )