Ц.Шинэбаярын тэнхээ тасарсанд хэн буруутай вэ

Автор | Zindaa.mn
2011 оны 09 сарын 03


 Бурхангүй газрын бумба галзуурав гэдэг шиг энэ зунжингаа улс төржсөн эрхэм гишүүн Ц.Шинэбаяр сүүлийн үед тун таагүй байгаа гэнэ.  Засгийн газар, УИХ-ын гишүүдийг амарсан хойгуур энд тэнд хэвлэлийн хурал зарлаж,  эндээс гарч тэнд орж, нам эвсэл байгуулан  туйлын ажилсаг байсан түшээ маань сүүлдээ  энэ бүхнийхээ пянг нь даахаа больсон бололтой.  Намрын чуулган эхлэн улс төр амилж байгаа энэ цаг үед бие нь тавгүйрхэн   хоолой нь гарахаа больсондоо бусдыг буруутгаж байгаа сурагтай. Уг нь эрчээ алдаагүй бол энэ зуны хөдөлмөрч хүнээр шалгарах байсан юмсан.  Зарим нэг түүнд харшилтай нөхдүүд “Хэрээ мэдэхгүй ганцаарчилсан тоглолт хэтрүүлж хийгээд эцэстээ тэнхээ нь тасарч байгаа юм ” хэмээн дургүйцлээ илэрхийлж байгаа нь чих дэлсэх боллоо.

Б.Эрдэнэ.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top