Тэр үед ээжийнх нь толгой үнэхээр их өвдөж байсан тул ямар ч дуу чимээг тэвчих чадалгүй байсан юм. Үнэндээ охины дуу муухай байсанд биш толгой нь өвдөж байснаас ингэж хэлсэн хэрэг. Гэвч охин ээжийнхээ хэлсэн үгэнд итгэсэн байлаа. Ингээд еөрийнхөө дуу хоолойг хүн сонсохын аргагүй муухай гэж бодсон учир дахиж хэзээ ч дуулахгүй байхаар шийджээ. Учир нь муухай дуугаараа хүмүүсийг ундууцуулахыг хүсээгүй юм.
Сургуульд ороод үг дуу цеөнтэй, үгийн баялаг муутай нийгмийн идэвх султай хүүхэд болжээ. Дууны хичээл дээрээ ч огт дуу дуулдаггүй, хумүүстэй юм ярихдаа ч сайнгүй болж төлөвшжээ. Тэрээр хүмүүст сайн хүүхэд гэж харагдахыг “чимээгүй байх" гэж ойлгосон болохоор ийм хүн болон төлөвшсөн байлаа. Үүний шалтгаан нь хамгаас хайртай ээжийнх нь хэлсэн ганц өгүүлбэр юм.
Сэтгэгдэл ( 0 )