Хардалт нь айл гэрийн амар амгаланг эвдэж, улмаар гэр бүл салж сарнихад хүргэн, булбарай бяцхан үрсийг хагас өнчрөлд оруулдаг амьдралын аюултай дайсан юм.
Гэр бүл судлаач эрдэмтэд хардалт нь юунаас үүсдэгийг олон талаас нь баримт нотолгоотойгоор сайтар судласан байна.
Дөнгөж гэрлэсэн залуу хосууд хааяа нэг нэгийгээ бага зэрэг хардаж эхэлдэг байна. Эхэндээ хэн хэнд нь сайхан ч юм шиг мэдрэмж төрөх тул хэн хэн нь анзаардаггүй аж. Гэтэл тэд энэ байдлаа засаж чадахгүй явсаар эцэс сүүлдээ бие биенээ бүр жинхэнээр нь хардан зовоож эхэлдэг байна. Ингээд залуу хосууд нэг л мэдэхэд өнөөх хар муу санаандаа өөрсдөө итгэж үнэмшин хардалтыг улам өдөөн хөөрөгдсөөр хоёр биенээ завхай зайдан мэтээр гүтгэн доромжилцгоодог байна. Ийнхүү тэдний үгийн санд,
-Хаашаа?,
-Хэнтэй?,
-Хэзээ?... гэдэг үгнүүд хүссэн хүсээгүй хүч түрэмгийлэн орж ирэх бөгөөд тэд өөрсдөө хатуу чанга мөрдөн байцаагчийн дүрд тоглож эхэлдэг байна.
Эрдэмтийн судалгаанд оролцсон 10 хос тутмын 5 нь,
-Хаашаа?,
-Хэнтэй?,
-Хэзээ?... хэмээх үгсийг хэрэглэдэг хэмээн хариулжээ. Гэсэн ч тэд үүнийгээ хайртдаа санаа тавьж буйн илрэл хэмээн мэдүүлсэн байна.
Залуус хардалт гэдгийг ийм л хөнгөнөөр ойлгож байна. Тэд хэдийгээр ингэж бодож байгаа ч энэ нь хардалт хэмээх нэгэн аймшигт өвчний эх суурь тавигдаж байгааг огтхон ч анзаардаггүй аж.
Огт харгүй хүн гэж огт байдаггүй ч үүнийгээ зөв удирдаж чаддаг, бас чаддаггүй хүн гэж байдаг ажээ. Эрдэмтдийн хийсэн судалгаагаар өөртөө итгэлгүй, сул дорой хүн л нөхрөө эхнэрээ бусадтай хардаж зовоодог байна.
Нөхөр, эхнэрийнхээ итгэлийг олохын тулд хамт ажилладаг нөхөр /эхнэр/ -тэй хүмүүстэй нийлж бай. Хаана ч ямар ч ажилтай завгүй явсан ч холбоо барьж" нөхцөл байдлаа танилцуулж" бай. Эцэст нь хэлэхэд нөхөр, эхнэр тань таныг хардаад байвал өөрийг нь бага зэрэг хардсан ч болно. Энэ нь түүнд хардалт гэдэг шал дэмий зүйл болохыг мэдрүүлнэ хэмээн эрдэмтэд зөвлөж байна.
Сэтгэгдэл ( 1 )
Hardalt uneheer aimshigtai uvchin, bi uuniig uuriin biyer tuulsan, odoo hurtel nuhruusee aij, shunu ch untaj chadahgui zovj bna. Bi odoo 34 nastai ene hunii garaas uhsenii daraa salah baih daa.