Сэвх юунаас үүсдэг вэ?
Ихэвчлэн хаврын улиралд сэвхтэж эхэлдэг. Арьсыг хамгаалж байдаг меланин будагч бодис багассанаас болж сэвх үүсдэг байна. Мөн нар салхи, ходоод гэдэс, элэг, цөсний хямрал, өндгөвчний үрэвсэл, буруу хооллолтоос шалтгаалж сэвх үүсдэг. Төрсний дараа нөсөөт толбо үүсч сэвх тогтдог.
Сэвх бүрэн арилдаг уу?
Сэвхийг арилгахын тулд нэгдүгээр сараас эхлээд 30 хувиас багагүй SPF агуулсан тосыг хэрэглэж эхлэх хэрэгтэй. Учир нь нэгдүгээр сараас эхлээд нарны хэт ягаан туяа идэвхжиж эхэлдэг тул арьсанд муугаар нөлөөлдөг. Та нарны хамгаалалттай тос хэрэглэснээр нөсөөт толбо, сэвх үүсэхээс урьдчилан сэргийлээд зогсохгүй үрчлээнээс хамгаалдаг. Мөн нэгдүгээр сараас эхлэн байцаа, алим, нимбэг, жүрж, киви, лууван зэрэг С амин дэмээр баялаг хүнсийг хэрэглэх хэрэгтэй.
Хэрхэн арилгах вэ?
Хэрвээ дотор эрхтэний хямралаас болж сэвх үүссэн бол сайтар эмчлэх хэрэгтэй. Гаднаас нь цайруулах бүтээгдэхүүн хэрэглэнэ. Гэхдээ намар, өвлийн улиралд л хэрэглэдэг гэдгийг анхаарна уу. Зун цайруулагч бүтээгдэхүүн арьсыг гэмтээдэг. Өргөст хэмхний шүүс арьсыг цайруулах үйлчилгээтэй тул бусад бүтээгдэхүүнийг бодвол илүү үр дүнтэй, хор багатай байдаг.
Хэрэглэх заавар: Даавуун салфетикийг өргөст хэмхийн шүүсэнд дүрээд нүүрэндээ 10 минут тавина. Хэдэн долоо хоногийн дараа үр дүн нь танд мэдэгдэх болно. Сэвх бүрэн гүйцэд арилна гэж байдаггүй, ердөө л бүдгэрдэг.
Дэлгүүрт цайруулах үйлчилгээтэй бүтээгдэхүүн элбэг байдаг ч юуны өмнө сайтар судлаж, уг бүтээгдэхүүнд ямар бодис орсныг харах хэрэгтэй. Сонголтоо болгоомжтой хийх нь чухал. Хэрвээ найрлагадаа мөнгөн ус агуулсан бол авч болохгүй. Цайруулагч бүтээгдэхүүнийг шөнө хэрэглэвэл үр дүнтэй байдаг.
Хэрхэн далдлах вэ?
Арьсныхаа өнгөнөөс арай бараан өнгийн энгэсгийг сонгох хэрэгтэй. Сэвхтэй гээд эмзэглэх хэрэггүй. Учир нь насанд хүрээд сэвх тань аяндаа бүдгэрч, 40 насандаа бүрэн арилдаг тул санаа битгий зов.
Сэтгэгдэл ( 0 )