Хаврын улиралд хувцаснаас хөлсний эвгүй үнэртэх нь нэмэгддэг. Үүнтэй хэрхэн тэмцэх талаар бяцхан зөвлөгөө өгье.
Хөлсний үнэр дарагч нь тосон, шүршигч гэсэн хоёр янз байдаг. Шүршигч нь хөлсний үнэрийг нэвтрүүлэхгүй, нянгийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг. Тосон нь хөлс ялгаралтыг зогсоох үйлчилгээтэй учраас таны хөлсийг гадагшлуулахгүй хувцасыг ямагт хуурай байлгах болно. Харин энэ хоёр бүтээгдэхүүн нь нэг савалгаанд багтсанаар асуудлыг нэг дор шийдэх болно.
Хэрэглэх заавар:
1. Өглөө шүршүүрт орсны дараа хэрэглэхэд таатай байдаг ч та орой унтхаасаа өмнө сугаа сайтар цэвэрлэж, үсийг нь хусаад хэдэн цагийн дараа түрхэнэ. Өглөө нь сайтар угаана. Өдрийн турш бүтээгдэхүүн үр дүнгээ өгч танд таалагдах болно.
2. Наран шарлага, саунд явахаасаа өмнө түрхэж болохгүй. Халуунд арьсыг цочроож болзошгүй. Харин нарны хэт ягаан туяа нөсөөт толбо үүсгэх болно.
3. Шүршигчийг хэрэглэх гэж байгаа бол аль болох үнэргүйг хэрэглээрэй.
4. Спортоор хичээллэхээс өмнө үнэр дарагчийг хэрэглэж болохгүй. Учир нь бүтээгдэхүүн тосны булчирхайн цоргыг бөглөж, суганы ухархай хавагнах аюултай.
5. Хөлсний үнэр дарагч тосыг зөвхөн суганд хэрэглэнэ. Арьсны харшилтай болохыг хүсэхгүй байгаа бол суганаас бусад газарт түрхэж болохгүй.
Сэтгэгдэл ( 0 )