Судлаач Д.Янжиндулам: Хэдэн Оюу толгойтой тэнцэх ашгийг аутсорсингоос олох боломжтой

Автор | Zindaa.mn
2011 оны 09 сарын 03

Монголдоо "Силикон хөндий" байгуулахаар санал санаачилга гаргаж байгаа залуусын нэг судлаач, доктор Д.Янжиндуламтай уулзлаа. Тэрбээр Нидерланд дахь АНУ-ын салбар компанид программ хангамжийн ахлах судлаачаар ажилладаг бөгөөд эх орондоо амрах үеэрээ өнгөрсөн долоо хоногт "Монголын “Силикон хөндий" байгуулахад их, дээд сургуулийн гүйцэтгэх үүрэг" сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Мэдээллийн технологийн үндэсний паркт зохиогдсон уг арга хэмжээний дараа түүнтэй ярилцлаа.
 -"Силикон хөндий"-н загвар, стандартаар Монголдоо мэдээллийн технологийн бүс байгуулах тухай хэзээнээс ярьж байгаа вэ?
-Төр засгийн түвшинд бол нэг их удаагүй байх. Харин гадаадад энэ чиглэлээр сурч, ажиллаж байгаа залуус нэлээд эртнээс ярьж, мөрөөдөх болсон. Би ч гэсэн анх программ хангамжийн мэргэжил эзэмшээд, түүнийгээ гүнзгийрүүлж суралцан, гадаадын компанид мэргэжлээрээ ажиллаж эхэлсэн тэр үеэс л Монголд маань "Силикон хөндий" байгуулагдаж, том том төсөл хэрэгжвэл ямар сайхан юм бэ гэж бодох болсон. Энэ талаар салбарын залуустайгаа ч нэлээн санал солилцдог болсон. Ер нь манай ай-ти салбарынхан хоорондоо холбоо харилцаа сайтай, дэлхийн аль ч өнцөг булангаас холбогдон мэдлэг туршлагаа солилцож, бие биеэсээ сурч байдаг. Хамгийн хурдан өөрчлөгддөг, хурдтай салбар болохоор хөгжлөөсөө хоцорчихгүйн тулд тэгэхээс ч өөр аргагүй. Миний хувьд л гэхэд "Цахим өртөө" холбооны залуус болон Англи дахь Монголчуудын холбооны тэргүүн Д.Цэрэнбат, "USI" компанийн захирал Д.Буянцогтоо, Д.Сайнбаяр нартай үргэлж холбоотой байдаг. Тэд бол мэдээллийн технологийн чиглэлээр гадаадад нарийн мэргэжил эзэмшээд, сурч мэдсэнээ Монголдоо зориулж яваа залуус. Тэдний санал болгосноор би Монголд "Силикон хөндий" байгуулъя гэвэл их, дээд сургуулийн зүгээс юу хийх вэ гэдэг сэдвээр судалгаа хийж, илтгэл тавьсан.

Үргэлжлэлийг ЭНД ДАРЖ уншина уу..

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top